Нийгмийн хариуцлага

Скайтел групп эх дэлхийдээ ээлтэй байх нийгмийн хариуцлагын үндсэн чиг шугмынхаа дагуу жил бүр нийгмийн хариуцлагынхаа төлөвлөгөөгөө гарган амжилттай биелүүлсээр байна.

23 09/2021

Даян дэлхийн эв нэгдлийн их наадам “Токио 2020” Зуны ХХХII наадмын Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медалийн эзэн болсон Б.Болортуяа, дасгалжуулагч Т.Сүхбаатар нарыг Скайтел группийн төлөөлөл болон Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Токио 2020 зуны Олимпийн Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн  Б.Болортуяад 25,000,000 төгрөг, Монголдоо үйлчилгээний алтан дугаар, дасгалжуулагч Т.Сүхбаатар 5,000,000 төгрөг, мөн Монголдоо үйлчилгээний алтан дугаар, 20,000,000 төгрөгийн СКАЙтел болон СКАЙмедиа  үйлчилгээний эрхийн бичиг  гардууллаа. Скайтел групп нь Монголын үндэсний олимпийн хорооны алтан түншээр 2012 оноос хойш ажиллан, Монгол улсын олимпийн шигшээ баг тамирчдаа үргэлж дэмжин ажилласаар ирсэн билээ.   Монголын үндэсний олимпийн хорооны алтан түнш СКАЙтел групп

Олимпийн дэвжээг Өнгөлсөн Б.Болортуяад СКАЙтел группийн зүгээс хүндэтгэл үзүүллээ

11 02/2021

Нийгмийн үнэ цэнийг бүтээгч СКАЙтел групп “Нийгмийн ардчилал” монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан Сарнай 2020” наадам 2021.02.11-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. “Алтан Сарнай ” наадам 20 дах жилдээ өнгө төрхөө өөрчлөн “Хамтын үнэ цэн” уриан дор нийгэмд эерэг нөлөөллийг бий болгосон төслүүдийг “Инновац, Сошиал энтрепренершип”, “Хүртээмжтэй нийгэм”, Байгаль орчин”, “Эрүүл мэнд”, “Боловсрол” гэсэн 5 номинацид нэр дэвшүүлэн номинац тус бүрээс шалгарсан нэг төслийг нийгмийн үнэ цэнийг бүтээгч үндэсний тэргүүлэгч компанийн дэмжлэгийг олгож буйгаараа онцлог болсон юм. Нийгэмд эерэг нөлөө үзүүлэгч СКАЙтел групп энэ удаагийн “Алтан сарнай 2020” арга хэмжээнд дэмжигч байгууллагаар оролцон “Эрүүл мэнд” номинацид шалгарсан “Зүрх мартахгүй” төсөлд дэмжлэг олгон хамтран ажиллах болсондоо баяртай байна. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч үндэсний тэргүүлэгч компанийн хувьд СКАЙтел групп нь үргэлж нийгэмд эерэг нөлөөллийг бий болгож, бусдад түгээж,бусдыг уриалсаар байх болно. 

Нийгмийн үнэ цэнийг бүтээгч СКАЙтел групп

23 03/2020

Монгол улсад COVID-19 вирусийн халдвар бүртгэгдэж, Засгийн газар, Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж буй энэ цаг мөчид үндэсний оператор СКАЙтел компани төрийн албан хаагчдад зориулсан Соёмбо 92 үйлчилгээний сарын суурь хураамжаа үнэ төлбөргүй болголоо. СКАЙтел компани нийгмийн хариуцлагын хүрээнд хорио цээрийн хугацаанд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа ОБЕГ, ЭМЯ, ГЕГ, МХЕГ, ЦЕГ, ХХЕГ-ын төрийн албан хаагчдад холбоо харилцаагаа таслалгүй, цаг хугацаа алдахгүй байх үүднээс 2 сарын хугацаанд Соёмбо 92 үйлчилгээний сарын суурь хураамжаа чөлөөллөө. Ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж буй нийт албан хаагчдадаа гүнээ талархал илэрхийлж СКАЙтел компани жаран сая төгрөгийн үйлчилгээний эрхийн бичгийг УОК-ын төлөөлөл ОБЕГ-т хүлээлгэн өглөө. #вирустСӨРӨГдархлаандЭЕРЭГ 

"СОЁМБО 92" үйлчилгээний сарын суурь хураамжийг тэглэлээ.