Нийгмийн үнэ цэнийг бүтээгч СКАЙтел групп

2021-02-11 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ Нийгмийн хариуцлага

Нийгмийн үнэ цэнийг бүтээгч СКАЙтел групп

 

“Нийгмийн ардчилал” монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан Сарнай 2020” наадам 2021.02.11-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. “Алтан Сарнай ” наадам 20 дах жилдээ өнгө төрхөө өөрчлөн “Хамтын үнэ цэн” уриан дор нийгэмд эерэг нөлөөллийг бий болгосон төслүүдийг “Инновац, Сошиал энтрепренершип”, “Хүртээмжтэй нийгэм”, Байгаль орчин”, “Эрүүл мэнд”, “Боловсрол” гэсэн 5 номинацид нэр дэвшүүлэн номинац тус бүрээс шалгарсан нэг төслийг нийгмийн үнэ цэнийг бүтээгч үндэсний тэргүүлэгч компанийн дэмжлэгийг олгож буйгаараа онцлог болсон юм.

Нийгэмд эерэг нөлөө үзүүлэгч СКАЙтел групп энэ удаагийн “Алтан сарнай 2020” арга хэмжээнд дэмжигч байгууллагаар оролцон “Эрүүл мэнд” номинацид шалгарсан “Зүрх мартахгүй” төсөлд дэмжлэг олгон хамтран ажиллах болсондоо баяртай байна.

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч үндэсний тэргүүлэгч компанийн хувьд СКАЙтел групп нь үргэлж нийгэмд эерэг нөлөөллийг бий болгож, бусдад түгээж,бусдыг уриалсаар байх болно.