ЧАНАРЫН БОДЛОГО
Хэрэглэгч болон оролцогч талуудынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний болон олон улсын стандартад нийцүүлэн, сайн туршлагаар баяжуулан, үр ашигтайгаар хүргэнэ. Бид ажилтан бүрийнхээ мэдлэг, ур чадварыг хөгжүүлэн, технологийн инновацид түүчээлж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулна.
Чанарын бодлогын үндсэн үүрэг амлалтууд:
- Бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомж, зохицуулалт, үндэсний болон олон улсын стандартууд, сайн туршлагад нийцүүлж ажиллана.
- Хэрэглэгч болон оролцогч талуудын хэрэгцээ шаардлага, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд ямагт тэмүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
- Шинэ технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, түүний хяналтыг сайжруулан, хэрэглэгчид ашиглахад хялбар, ойлгомжтой, найрсаг, аюулгүй, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэнэ.
- Ажилтан бүрийнхээ мэдлэг, ур чадварыг гадаад, дотоод сургалт, хөтөлбөрөөр тогтмол сайжруулж, ажилтан өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангана.
- Компанийн боломжит бүхий л процессийг дижиталчлан дотоод үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулна.
ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
Бид ажилтан болон оролцогч талуудын аюулгүй байдлыг эрхэмлэж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ. Үүний тулд холбогдох хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартыг хангасан хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгон хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулан ажиллана.
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бодлогын үндсэн үүрэг амлалтууд:
- Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, зохицуулалт, үндэсний болон олон улсын стандартуудын шаардлага, нийцлийг ханган ажиллана.
- Нийт удирдлага, үндсэн ба гэрээт ажилтнууд, туслан гүйцэтгэгч нарын хэрэгцээнд нийцсэн ХЭМАБ-н мэдлэг, ур чадвар олгох сургалтыг хуулийн дагуу шат дараалалтайгаар тогтмол зохион байгуулна.
- Ажилтан болон бусад оролцогч талуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй аюулыг бүх төвшинд илрүүлж, эрсдэлийг бууруулах, арилгах замаар ХЭМАБ-н удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулна.
- Бүх төвшний удирдлагууд нь ХЭМАБ-н удирдлагын тогтолцоог бий болгоход илүү оролцоотой, манлайлагч байж, байгууллагын ХЭМАБ-н соёлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын үр нөлөөтэй тогтолцоог бий болгож, хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулахад нийт ажилтан болон бусад оролцогч талуудын санал, санаачлага ба үүрэг оролцоог дэмжинэ.
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
Группийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд Группийн удирдлага дараах бодлогыг баримтална. Үүнд:
- Скайтел группээс олон нийтэд ил болгосноос бусад мэдээллийг нууцлалтай гэж үзэж хамгаална. Мэдээллийн бүх төрлийн тээгч, зөөгч, агуулагчийг адилтган үзэж хяналтад байлгана.
- Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр батлагдсан Монгол улсын холбогдох хууль тогтоомж, баримт бичиг болон байгууллагын дотоод дүрэм журмыг Группийн нийт ажилтнууд болон сонирхогч талуудад танилцуулж холбогдох шаардлагыг мөрдөх, нийцлийг хангаж ажиллана.
- Хэрэглэгчийн хувийн мэдээллийг болон байгууллагын өөрийн мэдээллийг аюулгүй байлгаж, хадгалж хамгаалахын зэрэгцээ хүртээмжтэй байдал, үнэн зөв байдлыг хангана.
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай санхүүжилтийг тухайн жилийн төсөвт тусгаж шийдвэрлэнэ.
- Мэдээллийн системд хандах эрх бүхий ажилтан, албан тушаалтанд шаардлагатай мэдээллээ олох боломжтой байлгаж, түүний ашиглалтыг хянана.
- Шинэ технологийг нэвтрүүлэхэд мэдээллийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина.
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах дэвшилтэт технологи, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлнэ.
- Мэдээллийн аюулгүй байдлын бодлоготой нийцүүлэн мэдээллийн аюулгүй байдлын нарийвчилсан шаардлагуудыг тогтоосон журмуудыг гарган мөрдөж ажиллана.
- Үр дүнтэй мониторинг, гүйцэтгэлийн үнэлгээ, дотоод болон гадаад аудитын үр дүнд үндэслэн, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын зарчмын дагуу Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоогоо тасралтгүй сайжруулна.