Хүн бүрийн хэрэгцээнд нийцсэн үүрэн холбоо, өндөр хурдны интернет, Ай Пи телевизийн цогц үйлчилгээ үзүүлэгч СКАЙтел группийн дилерээр хамтран ажиллаж, өөрийн бизнесээ хөгжүүлэн, бодит орлого олох боломжийг эрхэм танд олгож байна.

ДИЛЛЕРЭЭР АЖИЛЛАХ УРИЛГА

СКАЙДИЛЕР

СКАЙдилер гэдэг нь гар утаснаас тусгай цэс ашиглан, эсвэл Фэйсбүүк мессенжерийн чатыг ашиглан урьдчилсан төлбөрт үйлчилгээний нэгж борлуулах, дараа төлбөрт үйлчилгээний төлбөр хүлээн авах боломжтой үйлчилгээ юм. Та интернет орчинд ажилладаг, фэйсбүүктээ байнга онлайн байдаг бол СКАЙдилер 2.0 танд хамгийн тохиромжтой бизнес болж чадна.

СКАЙДИЛЕР 2.0 БОЛСНООР ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

  • Төвөггүйгээр нэмэлт орлого олно.
  • Цаасан картын түгээлт хүлээж, орлого алдахгүй.
  • Цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүй, шуурхай, хормын төдийд үйлчилгээ үзүүлэх боломжтой.
  • Фэйсбүүк мессенжер орох боломжтой ухаалаг утас, таблет, компьютерийн алийг нь ч ашиглаж болно.
  • Та утасны дугаараар биш мессенжерээр борлуулалт хийх учраас өөрийн дугаарыг өөрчлөх шаардлагагүй.
  • SKYdealer-ийн дансаа цэнэглэхдээ банкны гүйлгээний өөрт хамгийн боломжит хувилбарыг ашиглана.
  • Борлуулалт хийн орлого олох төдийгүй, гэр бүлийнхээ гишүүдийн дугаарыг цэнэглэж, төлбөрийг хялбархан төлнө.
  • Татан авалтын доод хэмжээ хамгийн бага.
  • Бүртгэлийн хураамжгүй.

ХЭРХЭН СКАЙДИЛЕР БОЛОХ ВЭ?

  • СКАЙтелийн үйлчилгээний салбарт хандан, гэрээ хийж борлуулалт хийх эрх авна.
  • Хувь хүн болон албан байгууллагын аль нь ч СКАЙдилерээр ажиллах боломжтой.

ТАТАН АВАЛТЫН ДАНСУУД

Банк Данс
50 38 01 45 83
103 100 150 807
500 228 9350

ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧИЙН ЛАВЛАХТАЙ ХОЛБОГДОХ

Утас :   1516 /СКАЙтелийн дугаараас төлбөргүй/
9000-1516 /бусад операторын дугаараас холбогдох/
Факс :   11-318487
И-мэйл :   dealer@skytel.mn

ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ

СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн данс цэнэглэх, үйлчилгээний хугацаа сунгах, дараа төлбөрт үйлчилгээний төлбөр төлөх боломжтой цаасан картыг хэрэглэгчдэд худалдан борлуулж, борлуулалтын дүнгээс ашиг олох таатай боломжийг эрхэм танд санал болгож байна.

ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ БОЛСНООР ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

  • СКАЙтел группийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлнэ.
  • Борлуулалтын дүнгээс хөнгөлөлт эдлэх уян хатан бодлого
  • СКАЙтел группийн бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтаар дамжуулан өөрийн борлуулалтын цэгтээ хэрэглэгчийн урсгалыг нэмэгдүүлнэ.
  • Гэрээт салбар, борлуулагчдад хандсан олон төрлийн хөтөлбөр, урамшуулал, арга хэмжээнд хамрагдана.
  • Сурталчилгааны материал, мэдээ мэдээллээр хангагдаж, СКАЙтелийн салбар хариуцсан ажилтнуудаас мэргэжлийн зөвлөгөө тусламж, сургалт авах боломжтой.

ХЭРХЭН ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ БОЛОХ ВЭ?

Бидний тавьж буй бизнес саналыг сонирхож байгаа бол СКАЙтелийн үйлчилгээний үндсэн салбарт хандан, гэрээ байгуулж, хамтран ажиллахыг урья. Хувь хүн болон албан байгууллагын аль нь ч Гэрээт борлуулагчаар ажиллах боломжтой.

ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧИЙН ЛАВЛАХТАЙ ХОЛБОГДОХ

Утас :   1516 /СКАЙтелийн дугаараас төлбөргүй/
9000-1516 /бусад операторын дугаараас холбогдох/
Факс :   11-318487
И-мэйл :   dealer@skytel.mn

СЕРВИС ДИЛЕР

Ухаалаг гар утас, компьютер, таблетад зориулсан тусгай аппликэйшн ашиглан, онлайн орчинд СКАЙтелийн гэрээт борлуулагчийн бүрэн үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж, орлого олох бизнесийн шинэ төрөл юм. Та Сервис дилер болсноор шинэ дугаар үүсгэх, СИМ карт сэргээх, нэгж борлуулах, дараа төлбөрт үйлчилгээний төлбөр хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулах болно.

СЕРВИС ДИЛЕР БОЛСНООР ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

  • СКАЙтел группийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлнэ.
  • Борлуулалтын дүнгээс хөнгөлөлт эдлэх уян хатан бодлого
  • СКАЙтел группийн бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтаар дамжуулан өөрийн борлуулалтын цэгтээ хэрэглэгчийн урсгалыг нэмэгдүүлнэ.
  • Цаасан картын түгээлт хүлээж, орлого алдахгүй.
  • Цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр, хормын төдийд хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой.
  • Гэрээт салбар, борлуулагчдад хандсан олон төрлийн хөтөлбөр, урамшуулал, арга хэмжээнд хамрагдана.
  • Сурталчилгааны материал, мэдээ мэдээллээр хангагдаж, СКАЙтелийн гэрээт борлуулалт хариуцсан ажилтнуудаас мэргэжлийн зөвлөгөө тусламж, сургалт авах боломжтой.

ХЭРХЭН СЕРВИС ДИЛЕР БОЛОХ ВЭ?

СКАЙтелийн үйлчилгээний төв салбар дээр ирж, хамтран ажиллах нөхцөл, шаардлагуудтай танилцан гэрээ байгуулж, сервис дилерээр ажиллах боломжтой.

ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧИЙН ЛАВЛАХТАЙ ХОЛБОГДОХ

Утас :   1516 /СКАЙтелийн дугаараас төлбөргүй/
9000-1516 /бусад операторын дугаараас холбогдох/
Факс :   11-318487
И-мэйл :   dealer@skytel.mn
hr logo

Skymelody үйлчилгээнд дуу оруулах

  • Уран бүтээлч та Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хүрээнд Skymelody үйлчилгээнд өөрийн уран бүтээлээ оруулах ба хүсэлтээ дараах зааврын дагуу бидэнд илгээнэ үү
  • Файлыг татаж, мэдээллийг бөглөөд skymelody@skytel.mn хаягт хавсаргаж илгээнэ. Бид мэйлийг авмагц тантай эргэн холбогдох болно.
hr logo

Видео санд контент оруулах

Та Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хүрээнд СКАЙМЕДИА телевизийн видео санд кино, контент нийлүүлэх гэрээ байгуулж, хамтран ажиллах бүрэн боломжтой.

Утас: 9112 0202 – 3040

Видео санд кино, контент нийлүүлэхийг хүсвэл:
  • Имэйл хаяг: content@skytel.mn
Кино, контент хамтран бүтээхийг хүсвэл:
  • Имэйл хаяг: coproducing@skytel.mn

Телевизийн сувгийг дамжуулах

Хэрвээ танай телевиз өөрийн сувгаа СКАЙМЕДИА IPTV -р гаргах хүсэлтэй бол тухайн сувгийг дамжуулах гэрээ байгуулж, хамтран ажиллах бүрэн боломжтой.

hr logo

Ярианы тусгай дугаар

Ярианы тусгай дугаарын гэрээг манай компанитай байгуулахдаа ХХЗХ-той хийсэн гэрээ, гэрчилгээний хуулбар, албан бичиг, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт ирүүлнэ. Гэрээг манай зүгээс тусгай дугаарын сүлжээ ашиглах хүсэлт ирүүлсэн байгууллага руу хүргүүлэх ба 2 тал баталгаажуулан уг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор тусгай дугаарыг Скайтелийн системд үүсгэнэ. Ярианы тусгай дугаартай холбоотой мэдээллийг crc.gov.mn гэсэн сайтаар хандан дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Тусгай дугаар Тариф 1 минут Холболтын хураамж Барьцаа төлбөр Суурь хураамж Орлого хуваарилах
1800**** Хэрэглэгчийн тариф буюу түхайн оператор компанийн бусад сүлжээ рүү ярих тариф байхгүй байхгүй байхгүй 100% 0%
1900**** 350-700 хүртэлх төгрөг /НӨАТ орсон/ байхгүй байхгүй байхгүй 40% 60%

Мессэж тусгай дугаар

Мессэжний тусгай дугаарыг Монгол контент ХХК болон бусад оператор компани дээр үүсгэх боломжтой болно. Холбогдох дугаараа оператор компани дээр үүсгэн манай компани дээр доорх материалыг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд:

  • Smsnumber.mn сайтын тусгай дугаар хүсэгчийн анкетыг бөглөсөн байх
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний баталгаажсан хуулбар
  • Төлбөр төлсөн баримт
  • Албан бичиг

Гэрээг 2 тал гарын үсэг зуран, тамга даран баталгаажуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор системд үүсгэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл, дугаар сонголт зэргийг smsnumber.mn сайтаас авна.

Тусгай дугаар Тариф 1 минут Холболтын хураамж Барьцаа төлбөр Суурь хураамж Орлого хуваарилах
1800**** Хэрэглэгчийн тариф буюу түхайн оператор компанийн бусад сүлжээ рүү ярих тариф байхгүй байхгүй байхгүй 100% 0%
1900**** 350-700 хүртэлх төгрөг /НӨАТ орсон/ байхгүй байхгүй байхгүй 40% 60%