“Тэнгэрийн Холбоо” нэртэй СКАЙтел компани 1999 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр, үүрэн холбооны салбарт жинхэнэ шударга өрсөлдөөнийг бий болгож чадсан юм. Өнөөдөр СКАЙтел компани чанарын удирдлагын ISO9001:2008 стандартыг хэрэгжүүлэгч, Монголын 100%-ийн хөрөнгө оруулалттай Үндэсний групп компанийн түвшинд хүртлээ өргөжин, Монгол орон даяар 41 үндсэн салбар, 26 гэрээт салбар, 5300 гаруй гэрээт борлуулагчдаараа дамжуулан, хэрэглэгчдэдээ үйлчилгээний шинэ хэв маягаар, тав тухтай орчин нөхцөлд үйлчилж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгахын төлөө компанийхаа үнэт зүйлс, хэтийн зорилго, эрхэм зорилгоо чандлан ажиллаж байна.
Хэрэглэгчдэдээ энгийн, найдвартай, төлбөрийн уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх үүднээс “Үнэ тарифаа хүссэнээрээ удирдах” боломжтой Урьдчилсан төлбөрт үйлчилгээ, “Дугаартайгаа хүссэн багцаа сонгон ашиглах, хэрэглээний аливаа хязгаарлалтгүй” дараа төлбөрт үйлчилгээ, орчин цагийн хүн бүрийн зайлшгүй хэрэгцээ “Дата” үйлчилгээг олон таатай хувилбартайгаар санал болгодог. Дэлхийн 240 орчим орны 760 гаруй операторын сүлжээнд өөрийн дугаараасаа холбогдох боломжтой олон улсын роумингийн цогц үйлчилгээ, олон улсын ярианы World call 002 гарц, утасгүй интернэтийн үйлчилгээ, мөн технологийн дэвшлээр дэлхийд жишиг тогтоогч Samsung, LG, Nokia зэрэг брэндийн гар утсыг албан ёсны эрхтэйгээр худалдах зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
СКАЙтел компани Хамгийн өндөр хурдны, өргөн зурвасын хөдөлгөөнт интернэтийн сүлжээг Монгол орны 21 аймаг, 350 орчим сум сууринд байгуулж чадсан, Монголын №1 Дата оператор ба СКАЙтелийн хэрэглэгчид бусад операторуудын дунджаас хэд дахин илүү дата хэрэглээтэй, ухаалаг хэрэглээг эзэмшсэн байдаг. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын дэвшилтэт шинэ үе болох Дугаартайгаа шилжих MNP үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэлээ бүрэн зэхэж, үнэнч ууган хэрэглэгчид болон шинэ хэрэглэгчдийнхээ Ирээдүйг улам Өнгөлөхийн төлөө брэндийн буюу мөн чанарын шинэчлэл хийсэн. Амьдралын үнэ цэнэтэй хором мөч бүхнийг дотны хүмүүстэйгээ цаг алдалгүй хуваалцах, найдвартай, амьд харилцааг бий болгох нь СКАЙ брэндийн чин эрмэлзэл юм.
Монгол улсын мэдээлэл технологийн салбарт Скай Си энд Си нэртэйгээр 2000 онд байгуулагдаж, үйл ажиллагаа, цар хүрээгээ өргөжүүлсээр “Скаймедиа Корпораци” ХХК болон хөгжсөн түүхтэй. Олон улсын ярианы чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж, өдгөө шинэ үеийн IPTV, хөдөлгөөнт интернэтийн “Telemax” үйлчилгээ, мөн суурин утас, өндөр хурдны интернэтийн “Дөрвөлсөн үйлчилгээ”-г цогц шийдлээр нь айл өрх болон байгууллагын хэрэглэгчдэд хүргэж байна. Тогтвортойгоор үйл ажиллагаа явуулсан 12 жилийн хугацаанд бид үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн шилэн кабелийн сүлжээ, IPTV, Wimax утасгүй технологи, шинэ үеийн VoIP технологийг хамтад нь хөгжүүлснээр давтагдашгүй, цогц шийдлийг хэрэглэгчдэдээ санал болгож чадсан.
Өрхийн хэрэглээнд зориулсан цогц шийдэл:Манай компани дэлхийн стандарт шаардлагыг бүрэн хангасан шилэн кабелийг ашиглаж, үндэсний хэмжээний нэгдсэн тоон сүлжээг байгуулах зорилготойгоор 2005 онд анх байгуулагдсанаас хойш УБ хотод 1700 км, хөдөө орон нутагт 5000 км, нийт 6700 км үргэлжилсэн өндөр хурдны шилэн кабелийн суурь сүлжээг амжилттай бүтээн байгуулсан. УБ хотын нийт барилга байгууламжийн 80 гаруй хувь, хөдөө орон нутагт 13 аймгийн төв, 65 сум суурин газруудыг өөрийн шилэн кабелийн сүлжээнд холбоод байна. Манай хамт олны шаргуу хөдөлмөр, нөр их хүчин чармайлтаар бий болсон үндсэн сүлжээ (IP/SDH/GPON) нь хэрэглэгчдэд үүрэн холбооны 3G үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан IPTV, Интернэт, суурин утасны цогц үйлчилгээг хүлээн авах таатай боломжийг бий болгож чадлаа. Мөн манай сүлжээгээр дамжуулан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд интернэтэд зориулсан өндөр хурдны тоон урсгал, салбар хоорондын өндөр нууцлал бүхий VPN холболт байгуулан ашиглаж байна.
Скайнэтворкс ХХК-ий үйлчилгээнүүд: