Танилцуулга

ипойнт лого

Скайтелийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч төлбөр төлөлт тутмаас оноо хуримтлуулан дугаарын төлбөр төлөлт болон eMart хайпермаркетаас худалдан авалтдаа хөнгөлөлт эдлэх ePoint картыг ашиглах боломжтой.

Онцлог, Давуу тал

  • Имарт хайпермаркеттай хамтарсан гишүүнчлэлийн хөтөлбөрт хамрагдах;
  • Mom and Kids клубийн гишүүн болох; (цаашид клубүүд нээж, онцгой урамшууллууд зарлана)
  • Имарт дэлгүүрт байрлах түнш байгууллагуудын хямдрал, урамшуулал;
  • Төрсөн өдөр, бусад тэмдэглэлт өдрүүд, гишүүн байгууллагуудын баяраар нэмэлт оноо, урамшуулал авна.

ИПОЙНТ ОНОО ХУРИМТЛУУЛАХ / ЗАРЦУУЛАХ НӨХЦӨЛ

  • Ипойнт картыг авснаар таны төлбөр төлөлтийн 100₮ тутамд 1 оноо хуримтлагдах ба 1 оноо нь 1₮-тэй тэнцүү зарчмаар зарцуулагдах юм. Жишээ нь, та 100,000₮-ийн төлбөр төлөх бүрд таны дансанд 1,000 оноо буюу 1,000₮ хуримтлагдана. Зөвхөн СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч төлбөр төлөлт болон Имарт-аас хийсэн худалдан авалтын аль алинаас Ипойнт оноо цуглуулж, ИМАРТ хайпермаркетаар үйлчлүүлэхдээ болон СКАЙтелийн дараа төлбөрт дугаарын төлбөр төлөхдөө энэхүү хуримтлуулсан оноогоо зарцуулж, хөнгөлөлт эдлэх боломжтой.
  • Ипойнт оноогоороо Дараа төлбөрт дугаарынхаа сар бүрийн хэрэглээний төлбөрөө төлнө. Pay гэж бичээд зай аваад, төлөх дүнгээ бичээд дахин зай аваад, 4 оронтой картын нууц дугаараа оруулан 1505 руу илгээж дугаарын төлбөрөө төлнө.
  • Имарт хайпермаркетад картаа уншуулан худалдан авалтдаа ашиглана.
  • Имарт, СКАЙтелийн салбаруудад хандан оноогоо Umoney данс руу шилжүүлээд автобусаар зорчих боломжтой.
  • Имартын онооны карт унших боломжгүй Имартын түнш байгууллагын бүтээгдэхүүн худалдаж авсан тохиолдолд оноо хуримтлуулах боломжгүй.

ИПОЙНТ ОНОО УСТАХ НӨХЦӨЛ

  • Сүүлийн 24 сар оноогоо зарцуулаагүй бол тухайн дансанд хуримтлагдсан оноог нэгдсэн картын системээс автоматаар устгана.
  • Зарцуулаагүй оноог устгахдаа хамгийн сүүлийн зарцуулалт хийгдэхэд байсан үлдэгдэл оноог устгана.

Ипойнт ОНООГОО ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

Та 1505 дугаарт onoo гэсэн мессежийг илгээж, хэчнээн оноо хуримтлуулснаа хүссэн үедээ мэдэж болно.

onoo 1505
ЭСВЭЛ
*1505#

Ипойнт КАРТАА ДУГААРТАЙГАА ХЭРХЭН ХОЛБОХ болон САЛГАХ ВЭ?

Та утасны дугаар болон Ипойнт картаа сольсон бол хуучин картаа дугаараасаа салгаж, шинэ карттайгаа холбох шаардлагатай. Картын дугаарын өмнө + тэмдэг тавиад 1505 дугаарт илгээн СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний дугаартайгаа холбох боломжтой.

+97611000XXXXXX 1505

Харин утасны дугаар болон Ипойнт картаа салгах бол картын дугаарын өмнө – тэмдэг тавиад 1505 дугаарт илгээж салгах боломжтой.

-97611000XXXXXX 1505

Санамж: Карттай холбоотой санал хүсэлт, мэдээлэл хүргэх бол Имарт үйлчилгээний лавлах 76110101 болон СКАЙтелийн үйлчилгээний 1510 дугаарт холбогдоно уу.