DO DATA үйлчилгээнд 333 дугаарт “Data”, SKYphone 3.0 үйлчилгээнд 333 дугаарт “CALL” гэж илгээн шилжинэ.
Үйлчилгээ хооронд шилжихэд үнэгүй, 30 хоногт 1 удаа шилжих боломжтой.
24 цагийн 1GB дата 1500₮, 5 хоногийн 4GB дата 5000₮.
Та урьдчилсан төлбөрт бүтээгдэхүүн цэсний нэмэлт дата багц хэсгээс дэлгэрэнгүй харах боломжтой.
123 дугаар өөрийн сонгосон багцын нэрийг илгээж идэвжхүүлнэ.
Багцын төрөл болон түлхүүр үгийг урьдчилсан төлбөрт бүтээгдэхүүн цэсний нэмэлт дата багц хэсгээс дэлгэрэнгүй харах боломжтой.
123 дугаарт Bonus, Data гэж илгээн бонус болон дата үлдэгдэлээ шалгана. 211 дугаараар өөрийн нэгж болон хоногоо шалгана.
1530 дугаарт зээлэх нэгжний хэмжээгээ бичин нэгж зээлнэ. [1000]
1525 дугаарт нэгж илгээх дугаараа, илгээх нэгжний хэмжээтэй хамт бичнэ. [96XXXXXX 1000]
Үйлчилгээний хоног дууссанаас хойш 104 хоног дотор хоногтой цэнэглэгч картаар цэнэглээд үйлчилгээг сэргээн дугаараа ашиглах боломжтой.
Хэрэглэгч өөрийн биеэр иргэний үнэмлэх, шилжүүлэн өгөх гэж буй хэрэглэгч түүний иргэний үнэмлэхийн хамт салбарт хандан шилжүүлэх боломжтой. Эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 1515 дугаарт залгаж эсвэл үйлчилгээний салбарт хандан авах боломжтой.
Дараа төлбөрт хэрэглэгч дата багц идэвхжүүлэхдээ 123 дугаар мессеж илгээн идэвхжүүлэх боломжтой. Идэвхжүүлэх багцын төлбөр сарын үйлчилгээний төлбөр дээр нэмж тооцогдоно. Дата үйлчилгээний талаар дэлгэрэнгүйг Энд дарж авна уу.
Ярианы дэлгэрэнгүй жагсаалт нь хувь хүний нууцад хамаарах мэдээлэл тул та өөрийн цахим үнэмлэхийн хамт үйлчилгээний Төв болох Скайтел Плазад хандана боломжтой.
Төлбөр төлөх хугацаа хэтэрч таны үйлчилгээний эрх хаагдсан бол дугаараа нээлгэхийн тулд таны төлбөрийн үлдэгдэл 5,000 төгрөгөөс бага байх шаардлагатай. Хэрэв уг нөхцлийг хангаж байвал та төлбөрөө хуваан төлөх боломжтой.
Та 1510 дугаарт YYYYMM гэсэн мессэж илгээн өмнөх саруудынхаа төлбөрийг шалгах боломжтой. Жишээ нь: 201601 гэж илгээнэ.
Та 1510 дугаарт “U” гэсэн мессэжийг илгээн үндсэн үйлчилгээний багцад дагалдах хэрэглээний эрх болон тухайн сарын хэрэглээгээ шалгах боломжтой.
Таны шинэ хэрэглэгч болсон эхний сарын суурь хураамж хэдний өдөр хэрэглэгч болсноос хамааран сарын суурь хураамж дараах нөхцлөөр тооцогдоно. сарын 1-10 өдөр: Багцад дагалдах эрх бүтнээр олгогдож суурь хураамж 100%, сарын 11-20 өдөр: Багцад дагалдах эрх бүтнээр олгогдож суурь хураамж 50%, сарын 21-30 өдөр: Багцад дагалдах эрх бүтнээр олгогдож суурь хураамж 30% тооцогдоно.