Бидний хэрэгжүүлсэн төслүүд

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТОРГУУЛИЙН СИСТЕМ

Торгуулийн системийн төхөөрөмжид Скайтелийн 3G дата СИМ ашиглан, зөрчил гаргасан жолоочийн үнэмлэхний мэдээллийг уншуулан шалгаж, бичиж, гаргасан зөрчил, ногдуулсан торгууль, түүнийг төлсөн байдал, цаашилбал автомашины татвар, даатгалыг хянах боломж бүрдүүлсэн. Ингэснээр төрийн үйлчилгээний нэг хэсгийг чирэгдэлгүй, шуурхай болгож чадсан.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ МАШИН

Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой, Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй "ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ МАШИН" төсөл Скайтелийн 3G дата СИМ ашиглан амжилттай хэрэгжсэн. ТҮЦ машинаар онлайн захиалга худалдаа хийх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэсэн нь иргэдэд эерэг нөлөө үзүүлсэн.