Урьдчилсан төлбөрт DO үйлчилгээнд тавтай морил

Урьдчилсан төлбөрт үйлчилгээ

Танилцуулга

Таны дата хэрэглээний онцлогт нийцүүлсэн DO DATA үйлчилгээг санал болгож байна. Та хамгийн хэмнэлттэй тарифаар дата хэрэглээгээ авч ДАНДАА ОНЛАЙН байх боломжтой.

Онцлог, Давуу тал

DO DATA үйлчилгээг сонгох шалтгаан:

  • Xамгийн хэмнэлттэй дата тариф
  • Сүлжээндээ хязгааргүй мессеж бичих
  • Хугацаа /30 хоног/
  • 1 мин /60 ₮/
  • 1 мессеж /0 ₮/*
  • 1 MB /6 ₮/
  • *Бусад сүлжээнд 20₮
ЦЭНЭГЛЭГЧ КАРТУУД
DO DATA НЭГЖ ХОНОГ Дагалдах эрх
7,000₮ 5000 нэгж 30 хоног 10GB /20 хоног/
14,000₮ 5000 нэгж 30 хоног 30GB /30 хоног/
21,000₮ 5000 нэгж 30 хоног 50GB /30 хоног/
10,000₮ 10’000 нэгж 30 хоног Бүх сүлжээнд 100 минут
5,000₮ 5’000 нэгж 30 хоног -
3,000₮ 3’000 нэгж 10 хоног -
2,000₮ 2’000 нэгж 5 хоног -
  • Багцын дагалдах эрх тухайн цэнэглэгч картын хугацаанд хүчинтэй.
  • Сүлжээндээ өдөр бүр 50 хүртэлх мессеж үнэгүй илгээх боломжтой бөгөөд 51 дэх мессежээс эхлэн 10₮ -өөр тарифжина.

DO DATA ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭМЭЛТ БАГЦУУД


DO DATA үйлчилгээнд нэгдэх

Шинэ хэрэглэгч Шинэ хэрэглэгч болоод DO DATA үйлчилгээнд нэгдэх боломжтой
Одоогийн хэрэглэгч 333 дугаарт мессежээр "DATA" гэж илгээн шилжинэ
ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ

Танилцуулга

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний SKYphone 3.0-н хэрэглэгч та хамгийн хэмнэлттэй тарифаар сүлжээ харгалзахгүй 30₮-өөр ярих боломжтой.

Онцлог, Давуу тал

SKYphone 3.0 үйлчилгээг сонгох шалтгаан:

  • Хамгийн хэмнэлттэй ярианы тариф /30₮/
  • Сүлжээндээ хязгааргүй мессеж бичих
  • Хугацаа /30 хоног/
  • 1 мин /30 ₮/
  • 1 мессеж /0 ₮/*
  • 1 MB /12 ₮/
  • *Бусад сүлжээнд 20₮
ЦЭНЭГЛЭГЧ КАРТУУД
SKYphone 3.0 НЭГЖ ХОНОГ Дагалдах эрх
7,000₮ 5000 нэгж 30 хоног 10GB /20 хоног/
14,000₮ 5000 нэгж 30 хоног 30GB /30 хоног/
21,000₮ 5000 нэгж 30 хоног 50GB /30 хоног/
10,000₮ 10’000 нэгж 30 хоног Бүх сүлжээнд 100 минут
5,000₮ 5’000 нэгж 30 хоног -
3,000₮ 3’000 нэгж 10 хоног -
2,000₮ 2’000 нэгж 5 хоног -
  • Сүлжээндээ өдөр бүр 50 хүртэлх мессеж үнэгүй илгээх боломжтой бөгөөд 51 дэх мессежээс эхлэн 10₮ -өөр тарифжина.

SKYphone 3.0 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭМЭЛТ БАГЦУУД


SKYphone 3.0 үйлчилгээнд нэгдэх

Шинэ хэрэглэгч Шинэ хэрэглэгчийн нөхцөлөөр SKYphone 3.0 үйлчилгээнд нэгдэх боломжтой
Одоогийн хэрэглэгч 333 дугаарт мессежээр "CALL" гэж илгээн шилжинэ
ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ

Танилцуулга

"ALPHA KIDS" 5-12 насны хүүхдэд зориулсан урьдчилсан төлбөрт үйлчилгээг танилцуулж байна. Бяцхан үйлчлүүлэгчдийн хэрэглээний онцлогт нийцүүлэн дата, хоногийг нь үнэгүй болгож, аав ээжтэйгээ хүссэнээрээ ярих, тэдний төлбөрт төлөлт, цэнэглэлт тутмаас нь бонус нэгж авах бололцоог бий болголоо.

Онцлог, Давуу тал

ALPHA KIDS ҮЙЛЧИЛГЭЭГ СОНГОХ ШАЛТГААН:

  • Аав ээжийнхээ төлбөр төлөлт, цэнэглэлт тутмаас 10%-н бонус нэгж авна
  • Аав ээжтэйгээ хүссэн үедээ хязгааргүй ярих боломжтой
  • Хязгааргүй дата ашиглана
  • Хязгааргүй хоногтой
  • Өдөр бүр сүлжээндээ 50 мессеж бичих эрхтэй

Цэнэглэгч картны 3000₮ болон түүнээс дээш цэнэглэлтэд 10% бонус нэгж орно.

ALPHA KIDS ҮЙЛЧИЛГЭЭНД БҮРТГҮҮЛЭХ

Хүүхэд тань СКАЙтелийн хэрэглэгч бол тусгай дугаарт аав ээжийнхээ утасны дугаарыг илгээж үйлчилгээнд бүртгүүлнэ. Скайтелийн шинэ хэрэглэгч болох бол төрсний гэрчилгээтэйгээ үйлчилгээний салбарт ирээд дугаараа сонгож, ALPHA KIDS үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.


Санамж:
  • Хүүхдийн дугаараас хүсэлт илгээхэд эцэг эхийн дугаараас 30 минутын дотор хүсэлтийг баталгаажуулснаар үйлчилгээнд бүртгэнэ.
  • Нэг дугаарт хамгийн ихдээ 3 хүртэлх ALPHA KIDS-н дугаар бүртгэх боломжтой.
  • Эцэг эхийн дугаарын бүртгэл дутуу тохиолдолд бүртгэгдэх боломжгүй.

ALPHA KIDS ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮРТГЭЛ ШАЛГАХ

ALPHA KIDS ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАРИФ

ЦЭНЭГЛЭГЧ КАРТЫН НӨХЦӨЛ

Карт/Үнэ DO DATA SKYphone 3.0
Нэгж Дагалдах эрх Нэгж Дагалдах эрх
7,000₮ 5000 нэгж 10GB /20 хоног/ 5000 нэгж 10GB /20 хоног/
14,000₮ 5000 нэгж 30GB /30 хоног/ 5000 нэгж 30GB /30 хоног/
21,000₮ 5000 нэгж 50GB /30 хоног/ 5000 нэгж 50GB /30 хоног/
10,000₮ 10’000 нэгж Бүх сүлжээний 100 минут 10’000 нэгж Бүх сүлжээний 100 минут
5,000₮ 5’000 нэгж - 5’000 нэгж -
3,000₮ 3’000 нэгж - 3’000 нэгж -
2,000₮ 2’000 нэгж - 2’000 нэгж -

НЭМЭЛТ БАГЦУУД

Шинэ хэрэглэгч болох
Ангилал Үнэ Дагалдах нэгж Үйлчилгээний хоног
Энгийн 5’000₮ 1000 нэгж 60 хоног
9666-**** 80’000₮ 5’000 нэгж 30 хоног
Азын 9*** - AABB
9*** - ABBA
9*** - ABAB
15’000₮ 5’000₮ 30 хоног
9666 - AABB
9666 - ABBA
9666 - ABAB
150’000₮ 10’000 нэгж 30 хоног
Алтан 9*AB - ABAB 50’000₮ 10’000 нэгж 60 хоног
9ABC - 9ABC 50’000₮ 10’000 нэгж 60 хоног
9*** - AAAA 80’000₮ 10’000 нэгж 60 хоног
9**A - AAAA 100’000₮ 10’000 нэгж 60 хоног
Үйлчилгээний салбар дээр өөрийн биеэр ирнэ үү. Үйлчилгээний салбарын мэдээлэл харах бол энд дарна уу
Данс цэнэглэх болон шалгах
3G/WCDMA 2G/CDMA
Данс цэнэглэх *211#Нууц дугаар# 211#Нууц дугаар + CALL
211 + CALL 211 + CALL
Данс шалгах *211# + CALL 211* + CALL
211 + CALL 211 + CALL
мессежээр идэвхжүүлэх түлхүүр үг Тусгай дугаар
Бусдын данс цэнэглэх K Цэнэглэх утасны дугаар N Нууц дугаар 159951
Цэнэглэлтэнд дагалдах эрх шалгах U 123
Дугаар хадгалах хугацаа

Таны үйлчилгээний хугацаа дууссанаас хойш “14 хоног”-ийн дотор гаднаас дуудлага, мессеж хүлээн авах боломжтой байна.

14 хоног дууссанаас хойш “90 хоног”-ийн турш дугаар Таны нэр дээр хадгалагдана.

90 хоногийн хугацаанд эрхээ сэргээгээгүй тохиолдолд шинэ дугаарын жагсаалтанд шилжинэ.

Үйлчилгээний нөхцөлтэй танилцах (Үйлчилгээний нөхцөл татах)

1. Үйлчилгээ хооронд хэрхэн шилжих вэ? Хоног нэгж устах уу?

DO DATA үйлчилгээнд 333 дугаарт “Data”, SKYphone 3.0 үйлчилгээнд 333 дугаарт “CALL” гэж илгээн шилжинэ.

Үйлчилгээ хооронд шилжихэд үнэгүй, 30 хоногт 1 удаа шилжих боломжтой.

2. Бага хэмжээний дата багц байдаг уу?

24 цагийн 1GB дата 1500₮, 5 хоногийн 4GB дата 5000₮.

Та урьдчилсан төлбөрт бүтээгдэхүүн цэсний нэмэлт дата багц хэсгээс дэлгэрэнгүй харах боломжтой.

3. Багц яаж идэвхжүүлэх вэ?

123 дугаар өөрийн сонгосон багцын нэрийг илгээж идэвжхүүлнэ.

Багцын төрөл болон түлхүүр үгийг урьдчилсан төлбөрт бүтээгдэхүүн цэсний нэмэлт дата багц хэсгээс дэлгэрэнгүй харах боломжтой.

4. Бонусын үлдэгдэл, дата үлдэгдэл, нэгжийн үлдэгдлээ хэрхэн шалгах вэ?

123 дугаарт Bonus, Data гэж илгээн бонус болон дата үлдэгдэлээ шалгана. 211 дугаараар өөрийн нэгж болон хоногоо шалгана.

5. Нэгж зээлэх, нэгж шилжүүлэх үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?

1530 дугаарт зээлэх нэгжний хэмжээгээ бичин нэгж зээлнэ. [1000]

1525 дугаарт нэгж илгээх дугаараа, илгээх нэгжний хэмжээтэй хамт бичнэ. [96XXXXXX 1000]

6. Дугаараа ашиглаагүй хэдий хугацаанд дугаараа сэргээх боломжтой вэ?

Үйлчилгээний хоног дууссанаас хойш 104 хоног дотор хоногтой цэнэглэгч картаар цэнэглээд үйлчилгээг сэргээн дугаараа ашиглах боломжтой.

7. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн эзэмших эрхийг хэрхэн шилжүүлэх вэ?

Хэрэглэгч өөрийн биеэр иргэний үнэмлэх, шилжүүлэн өгөх гэж буй хэрэглэгч түүний иргэний үнэмлэхийн хамт салбарт хандан шилжүүлэх боломжтой. Эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 1515 дугаарт залгаж эсвэл үйлчилгээний салбарт хандан авах боломжтой.