Дараа төлбөрт үйлчилгээний нэмэлт мэдээлэл

Хэрэглээний ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ашиглах боломжтой дараа төлбөрт үйлчилгээний багц болон манай үйлчилгээг сонгох болсон шалтгаануудыг танилцуулж байна.

ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЭРХЭН ХЯНАХ ВЭ?
B
1510

Таны хэрэглээг мөнгөн дүнгээр харуулна

D
1510

Таны сонгосон дата багцын хэрэглээг харуулна

U
1510

Таны хэрэглээний хэмжээг харуулна

Та сар бүрийн 6-31-ний өдрүүдийн хооронд 1510 дугаарт мессэж илгээн тухайн сарынхаа яриа, мессэж, дата хэрэглээ болон төлбөрийн мэдээллээ шалгаарай. Мөн та энд дарж онлайнаар өөрийн хэрэглээг хянах боломжтой.

Цахим төлбөр тооцооны төв

Та www.skytel.mn сайтад хандан орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой. Төлбөр амжилттай төлөгдмөгц үйлчилгээний эрх шууд нээгдэх нь банкаар дамжуулан төлөхөөс илүү давуу талтай.
Хэрэглэгч та доорх бүх арилжааны банкуудын төлбөрийн картыг ашиглах боломжтой.


Интэрнэт банк/ Банкны application / Most money

Та интэрнэт банк болон банкуудын гар утасны application ашиглан дараах дансаар төлбөр төлөн гүйлгээний утга алдаагүй тохиолдолд үйлчилгээний эрхээ 10 минутын дотор нээх боломжтой.

Гүйлгээний утга: (90111213) Дугаар эзэмшигчийн нэр
Дараа төлбөрт ярианы төлбөр төлөхдөө эдгээр данс руу нэг удаад нэг дугаарын төлбөр хийх ба утасны дугаараа заавал мөн нэрээ бичнэ. Нэгээс илүү дугаарын төлбөр хийхгүй ба утасны дугаараа бичихдээ зай авах болон тасалж бичихгүй ямар нэгэн тэмдэгт ашиглахгүй бичнэ. (90111213)


И-биллинг

Хэрэглэгч та ХХБанк, ХААН банкны данстай бол сар бүр тухайн данснаасаа автоматаар төлбөрөө төлөх И-биллинг үйлчилгээг ашиглах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tdbm.mn, www.khanbank.com -оос авна уу.


АТМ

Та ХХБанк, ХААН Банкны картыг ашиглан Монгол орны өнцөг булан бүрт байгаа эдгээр банкны АТМ-р дамжуулан хүссэн цагтаа ярианы төлбөрөө төлөх боломжтой.


Үйлчилгээний төв, салбарууд

Та өөрт ойр байрлах үйлчилгээний төв, салбаруудаар дамжуулан төлбөрөө төлөх боломжтой. Үйлчилгээний салбаруудын байршлыг эндээс харна уу.


Төлбөр төлөх хугацаа

Дараа төлбөрт үйлчилгээний төлбөр сарын бүрийн 6-нд гарах ба төлбөр төлөх сүүлийн хугацаа сар бүрийн 20-ны өдөр байна. Хэрэв та төлбөрөө хугацаандаа төлж амжаагүй бол Сар бүрийн 20-нд - Гарах яриа, мессэж, дата үйлчилгээний эрх хязгаарлагдана. Сар бүрийн 30-нд - Орох яриа, мессэж, дата үйлчилгээний эрх төлбөр төлөх хүртэлх түр хязгаарлагдана.

Дараа төлбөрт үйлчилгээний нөхцөл

Хэрэглээ хязгаарлах үйлчилгээний нөхцөл
“Хэрэглээ хязгаарлах” гэдэг нь байршуулсан барьцаа төлбөрийн дүнгээс хамааруулан дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч хязгаарлалттай түвшинд хэрэглээ хийх нөхцөл бүхий нэмэлт үйлчилгээ юм. Хэрэглээ хязгаарлах нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулснаар үндсэн болон нэмэлт үйлчилгээний сарын суурь хураамж, нэмэлт багцын үйлчилгээ болох дата багцууд болон сүлжээндээ хязгааргүй ярих эрх бүхий 247 үйлчилгээг ямар нэгэн хязгаарлалтгүй ашиглах боломжтой боллоо.

Хэрэглээг мэдээлэх:
Хэрэглэгчийн задгай яриа, мессэж болон задгай дата хэрэглээний төлбөр хэрэглээний хязгаарлалтад хүрсэн тохиолдолд хэрэглэгчид сануулах мессэж илгээгдэж хэрэглээ хязгаарлагдана.

Хэрэглээ хязгаарлах үйлчилгээнд хамрагдах:
Дараа төлбөрт Nice үйлчилгээний хэрэглэгчид
Олон улсын эрх идэвхжүүлсэн нийт ДТ хэрэглэгчид
Олон улсын эрх идэвхжүүлсэн ДТ хэрэглэгч сонголтоор хэрэглээ хязгаарлах нөхцөлд хамрагдах боломжтой."

ГАР УТАС ДАХЬ САЛБАР ҮЙЛЧИЛГЭЭ

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч үйлчилгээний төвд биечлэн ирэх шаардлагагүй компанийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс тодорхой үйлчилгээг лавлах төвд холбогдон өөрийн нууц код, нэмэлт асуултаар баталгаажуулан идэвхижүүлэх боломжтой үйлчилгээ юм.

Утсаар үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний төрөл:

  1. Пин, Пук код авах
  2. Дугаарын орох, гарах дуудлага хаах болон нээх
  3. Дугаарыг орох гарах мессеж хаах болон нээх
  4. Дата багц идэвхижүүлэх цуцлах
  5. Төлбөрийн нэхэмжлэх цахим шуудан болон факсаар илгээх