БАЙГУУЛЛАГЫН СУУРИН УТАСНЫ CALLY ҮЙЛЧИЛГЭЭ

Байгууллагын суурин утасны CALLY үйлчилгээ, түүний нэмэлт үйлчилгээ, мөн лавлагаа дуудлагын төвийн үйлчилгээг сонгосноор танай байгууллага бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар хэрэглэгчдэдээ цаг алдалгүй мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг хурдан хугацаанд шийдвэрлэн, борлуулалтын суваг, тоо хэмжээгээ бодитоор нэмэгдүүлэх болно.

Багцад дагалдах эрх

Ярианы эрх

Скайтел болон Cally үйлчилгээнд хязгааргүй

Бусад сүлжээнд 100 мин

Сарын хураамж

5’000₮

Багцад дагалдах эрх

Ярианы эрх

Скайтел болон Cally үйлчилгээнд хязгааргүй

Бусад сүлжээнд 500 мин

Сарын хураамж

8’000₮

Онцлог, Давуу тал

  Онцлог давуу тал
  • Монгол руугаа үнэгүй ярих боломжтой
  • Хэрэглэгч бүрийн дуудлагыг хүлээн авах Mini-Call Center
  • Ухаалаг /смарт/ төхөөрөмж дээр ашиглах дэвшилтэт аппликэйшн
  • Интернетэд холбоод л ашиглах орчин үеийн суурин утас
  • Хэрэглэхэд хялбар, хэзээ ч, хаанаас ч дуудлага хийх боломж
  • Хамгийн хямд тариф, илүү их хэмнэлт
  • СКАЙтелийн болон Cally сүлжээнд 0₮
  • Бусад суурин холбооны сүлжээнд 20₮
  • Бусад үүрэн холбооны сүлжээнд 30₮
*НӨАТ орсон

Нэмэлт шийдэл

Дотуур холбоо
  • 3 ба түүнээс олон дугаар дотуур холбоонд холбогдох ба хоорондоо төлбөргүй ярина.
  • Дуудлагыг дотуур холбоо, гар утас, суурин утасны дугаар руу шилжүүлэхээс гадна Cally дугаарыг гар утас, компьютер, таблет төхөөрөмжүүд дээр ашиглана.
  • Бүлгээрээ хоорондоо ярих, дуудлагыг таслалгүйгээр өөр төхөөрөмж рүү шилжүүлж, үргэлжлүүлэн ярина. Дугаар завгүй, хариулаагүй, унтраасан үед дуудлага хүлээлгэх, өөр дугаар луу шилжүүлэх боломжтой.
  • Автомат хариулагчаар мэдээлэл хүргэх, мөн дуут шууданд мэдээлэл үлдээж, үлдээсэн мэдээллийг цахим шуудангаар илгээнэ.
  • Тухайн сарын ярианы дэлгэрэнгүй тайлан гарна.
Лавлагаа дуудлагын төвийн үйлчилгээ
  • Дотуур холбооны дугааруудаас сонгож, ялгаатай эрхтэй дуудлагын төв үүсгэнэ. Операторын тоо хэд ч байж болно.
  • Нийт дуудлагын төвийн болон оператор тус бүрийн тайлан, дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудсаар шууд харна.
  • Ахлах оператор бусад операторуудыг хянаж, зөвлөгөө өгөх ба энэ үед хэрэглэгчид сонсогдохгүй, зөвхөн операторт сонсогдоно.
  • Хүлээлгийн хонх хэдэн секунд дуугарахыг оператор бүр дээр тохируулна.
  • Харилцагч оператортай холбогдож чадалгүй утсаа тасалсан бол чөлөөтэй оператор гармагц тухайн хэрэглэгч рүү эргэн залгана. Эсвэл автоматаар дуут шууданд холбоно.
  • Оператор ажилдаа ирээд цагаа бүртгүүлэн, тарахдаа гарах ба ингэснээр ажилласан цагийг тооцох боломжтой.

Дугаарын үнэлгээ

Дугаарын сонголт Энгийн Азын Алтан
7600****, 7601****, 7602****, 7603****, 7604****, 7605****, 7606****, 7607****, 7608**** 5’000₮ 20’000₮ 120’000₮

Багцын ярианы эрх, нэмэлт яриа

Багцын ярианы эрхэд тусгай дугаарын болон олон улсын яриа хамаарахгүй. Суурь хураамжаас хэтэрсэн ярианы төлбөр үндсэн тарифаар тооцогдоно. Бүрэн бус ярианы минут бүтнээр буюу 1 минутын төлбөрөөр бодогдохыг анхаарна уу.

Сонголт Тариф
ОУ-ын ярианы тариф Тухайн гарцын тариф
Суурин утасны ОУЯ-ны эрх нээлгэх барьцаа(1 удаа) 30’000₮
Төлбөртэй тусгай дугаар (1хх, 1хххх) Тухайн дугаарын тариф

*НӨАТ орсон.


Cally Нэмэлт үйлчилгээ Тайлбар Идэвхжүүлэх Цуцлах
Дугаар нууцлах Идэвхжүүлсэн тохиолдолд дугаараа нууцлан дуудлага хийх боломжтой болно. *1* *1*#
шилжүүлэх дугаар #
Орох дуудлага хаах Идэвхжүүлсэн тохиолдолд гаднаас дуудлага авах боломжгүй болно. *3# *3#
Давхар дуудлага хийх Идэвхжүүлсэн тохиолдолд гадагшаа .... дугаарт зэрэг дуудлага хийх боломжтой. *2# *2#
Дуудлага лавлах Уг үйлчилгээг идэвхжүүлснээр ирж байгаа дуудлагыг автомат хариулагчид эсвэл Дуут шууданд оруулсан мэдээллийг үндэслэн хүлээж авах эсэхээ шийднэ. *70# *70#
Дуудлага шилжүүлэх Дараах тохиолдлуудад дуудлага шилжүүлэх боломжтой.
  • Холбогдох боломжгүй
  • Завгүй/Хариулаагүй
  • Завгүй
  • Хариулаагүй
*5# *5#