ЧЕЖҮГ ЗОРИХ СҮҮЛИЙН АЗТАНУУД ШАЛГАРАХАД 7 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2013-06-21

“Скайтел” группээс зохион байгуулж буй 21 аймгаас 6300 азтан шалгаруулах сугалаат аяны хүрээнд өнөөдөр 42 азтан шалгарч, Солонгос улсын үзэсгэлэнт Чежү аралд хосоороо амрах эрхийг гардан авлаа.

Энэ үеэр аялалыг хамтран зохион байгуулж буй “Нью жуулчин тур” ХХК болон “Скайтел” группын зүгээс шалгарсан азтангуудыг хүлээн авч уулзанСкайтел Группын бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаа, зорилго чиглэлийн талаар ярилцаж, азтануудынхаа сэтгэгдлийг сонслоо. Азтануудын дунд 2 сар дараалан азтан болсон азтан байсан бөгөөд хүн болгоны хувьд азтан болох боломж өргөн байгааг дахин дахин бусдадаа хэлж байлаа.

Супер азтанууд энэ сарын 22-26ны өдрүүдэд Солонгосын үзэсгэлэнт Чежү аралд өөрийн гэр бүл, дотны хүний хамт дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлэх нь ээ. Ингээд азтануудынхаа сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе.

Эрдэнэт хотоос шалгарсан Супер азтан Ц.Ганбаатар: Би Скайтелийн үнэнч хэрэглэгч

-       Анх Скайтел компани байгуулагдсан үеэс нь эхлэн 10 гаруй жил үнэнч хэрэглэгч нь байсаар өнөөг хүрлээ. Учир нь байнга хөдөө ажлаар явдаг над шиг хүнд сүлжээ тасрахгүй найдвартай бас үйлчилгээ нь ч хямд байдаг. Азтан болсоноо анх мэдээгүй байсан. Хөдөө ажлаар явж байтал утасдаад “Чежү явах азтан боллоо” гэж дуулгахад маш их баярласан. Skyphone-ий утсаа 19,500₮-р 2 сараар цэнэглээд л ажлаа ч амжуулаад бас азтан ч болчихлоо. Гэр бүлийн хүнтэйгээ хамт амарна.

Баян-Өлгий аймгаас шалгарсан азтан П.Одгэрэл: Анх удаагаа хилийн дээс алхах гэж байна

-       Өнгөрсөн жил Скайтелийн дугаар авч байсан. Хэрэглэгч болоод удаагүй ч гэсэн Супер азтан болсондоо итгэж чадахгүй байна. Эхнэр бид хоёр өмнө нь хилийн дээс алхаж, гадагшаа явж үзээгүй болохоор Чежү арал явж, амрах болсондоо баярлаад хөл газар хүрэхгүй байна. Олон сайхан зүйл юм үзэж, нүд тайлж ирнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Дашрамд дурьдахад уг урамшуулалт аянд орон нутгийн “Скайтел”-ийн дараа төлбөрт, урьдчилсан төлбөрт үйлчилгээний одоогийн болон шинэ хэрэглэгчид, гар утас болон модем худалдан авсан бүхий л хэрэглэгчид оролцох боломжтой. Дашрамд дуулгахад сүүлийн азтанууд шалгарахад ердөө хэдхэн хоног үлдээд байгааг дахин сануулъя.