СКАЙТЕЛИЙН ДАРАА ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРАМШУУЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2013-06-12

Бөөн бөөн бэлэг дүүрэн Скайтелийн зуны урамшуулал үргэлжилж байна. Энэ удаад дараа төлбөрт үйлчилгээнүүд болох Business Class, VIP, Nice, Open үйлчилгээний шинэ дугаар худалдан авсан хүн бүр хамгийн анхны барьцаа төлбөргүй Nice үйлчилгээний бүртгэлийн хураамжаас 50% чөлөөлөх болон залуусын анхны брэнд d20 үйлчилгээний азын дугаарыг 10,000 төгрөгөөр авах эрхийн эзэн болно.

 

Харин Скайтелийн дараа төлбөрт үйлчилгээний дугаарыг 3-аас дээш жил ашиглаж буй үнэнч хэрэглэгчиддээ зориулан хоёр төрлийн урамшууллыг санал болгож байна. Үүнд:

 

Нэгдүгээрт: эрхэм та 3 сарын төлбөрөө урьдчилан төлж, зуны 3 сарыг утасныхаа төлбөрт санаа зовохгүйгээр амарч, аялаж, зугаалан өнгөрөөх боломжтой боллоо. Энэ нь  та өөрийн утасны хэрэглээнээс хамааран 4 төрлийн үнийн дүн бүхий багцаас сонголтоо хийн урьдчилан төлж 1 GB дата эрх, дараагийн сарын төлбөрөөс 5% хөнгөлөлт авах эрхтэй болно.

 

Хоёрдугаарт:Үнэнч хэрэглэгч та бусад операторын сүлжээнээс 100-аас дээш минутын дуудлага хүлээн аваад дата эрх бэлгэнд аваарай.

 

Бөөн бөөн бэлэг дүүрэн Скайтелийн зуны зугаатай урамшуулал үргэлжилсээр...