СКАЙТЕЛ КОМПАНИ “КАМЕРТОН 2” ХАМТЛАГИЙН АВЪЯАСЛАГ ЗАЛУУСЫГ ДАХИН ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

2013-06-06

Скайтел компанийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Камертон 2” шоу нэвтрүүлэг өнгөрсөн 1-р сард амжилттай болж өндөрлөснийг та бүхэн мэдэж байгаа. Уг шоу нэвтрүүлэг маань жил гаруй хугацаанд үргэлжилж оролцогчдын чадвар чансаа болон идэвхи оролцоог бүрэн шалгасан сонирхолтой, үзүүштэй, үр дүнтэй нэвтрүүлэг болсон гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Нийт 700 гаруй оролцогчдоос өөрсдийн авъяас чадвар, хүч хөдөлмөрөөр шалгарсан шилдэг 4 оролцогчид бол мэдээж Д.Зориг, Б.Оргил, Б.Замбалгарав, Б.Баярмандах нар байсан.

 

Харин өнөөдөр буюу 06-р сарын 06-ны өдөр “Скайтел” ХХК “Камертон 2” хамтлагтай хийсэн гэрээгээ сунгаж, тэдний цаашдын уран бүтээлд дахин хамтран ажиллахаар боллоо. Скайтел компани шоуны шилдэг дөрвөл болох “Камертон 2” хамтлагийнхны авъяас чадварыг өндөрөөр үнэлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд мөн тэдэнд өндөр итгэл хүлээлгэж байгаа нь энэ юм.

 

Хамтлагийн цаашдын уран бүтээлд өндөрөөс өндөр амжилт хүсье.