СКАЙТЕЛ КОМПАНИ “ШИНЭ ГЭР” ЗАЛУУСЫН ХОРООЛОЛД ШИНЭ САЛБАРАА НЭЭЛЭЭ

2013-06-03

Монголын үүрэн холбооны “Скайтел” групп хэрэглэгчиддээ улам ойртож үйлчилгээгээ хүргэхээр хотын төвөөс холгүй орших Нисэх, Яармагт амьдарч ажилладаг хэрэглэгчиддээ ойртож шинэхэн будаг ханхлуулсан “Шинэ гэр” хороололд салбараа нээлээ.

Ингэснээр хэрэглэгч замын түгжрэлд цаг алдалгүй  өөрт ойрхон салбараар үйлчлүүлэн гар утас болон шинэ дугаар худалдан авах, эрх нээлгэх болон дугаар суулгуулах, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөрөө төлөх гэх зэрэг бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсоныг дуулгахад таатай байна.

Шинэ гэр хороололд байрлах Скайтелийн салбараар үйлчлүүлсэн хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээний шинэ дугаар худалдан авсан тохиолдолд бүртгэлийн хураамжаас 100% чөлөөлөгдөх бол урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаар авахаар төлөвлөж буй хэрэглэгчид хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Мөн шинэ дугаар авсан бүх хэрэглэгчид Тэнгис кино театрт хосоороо кино үзэх эрхийн эзэн болно.  247 үйлчилгээг гар утастай багцын хямдралтай үнээр авах алтан боломж таныг хүлээж байгааг дуулгая. Харин та Скайтелийн гэрээт борлуулагч болох хүсэлтэй байгаа бол уг өдрүүдээр бүртгэлийн хураамж 0₮ болж байгаа бол одоогийн гэрээт борлуулагчид 200,000 төгрөгөөс дээш худалдан авалт бүрт 5% хөнгөлөлт эдлэх боломжтой гээд олон олон бэлгүүдийг та бүхэндээ барьж байна.