ЗУН ЦАГИЙН “ЗУГААТАЙ” УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ

2013-05-29

Нарлаг зун айлчлан ирлээ. Та зугаатай зуныг юу хийж хөгжилтэй өнгөрүүлэхээр төлөвлөж байна даа? Амралт зугаалгаар явж, лагер зусландаа гарч, байгалийн сайханд аялал зохион байгуулах гээд олон сонирхолтой ажлуудыг төлөвлөгөөндөө оруулчихсан уу?

Тэгвэл Скайтел компани таны “зугаатай” зуны төлөвлөгөөнд ГЭНЭТИЙН БЭЛЭГ барьж байна.

Бэлэг 1: Скайтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаарууд онцгой хямдарч, бэлэг болон урамшууллын багцуудыг ар араасаа дагуулж байгааг дуулгахад таатай байна.

Тухайлбал, хамгийн ХЯМД хамгийн ХЭМНЭЛТТЭЙ уриатай Skyphone үйлчилгээний энгийн дугаар 11,000₮, азын дугаар 20,000₮ болсон бол Skycallболон d20 үйлчилгээний энгийн дугаар 5,000₮, харин азын дугаар 10,000₮ болон хямдарлаа. Мэдээж шинэ дугаар авсан хүн бүр БЭЛЭГТЭЙ.

Бэлэг 2: Та урамшууллын хугацаанд дахин шинэ дугаар авах бол өмнөхөөсөө илүү хөнгөлөлтийг авахын зэрэгцээ UNO гар утсыг мөн хямдралтай үнээр авах боломжтой.

Өөрөөр хэлбэл, та Skyphone үйлчилгээний энгийн дугаарыг эхний удаад өөртөө 11,000 төгрөгөөр бэлэг дагалдуулан авсан бол дараагийн удаад гэр бүлийнхээ хэн нэгэнд авахад ердөө 5000 төгрөгөөр авах боломжийг хэлж байгаа юм.

Зуны зугаатай өдрүүдийг гэр бүлээрээ Скайтелтай хамт өнгөрүүлээрэй!

Ухаалаг хэрэглээг хүн бүрт хүргэх уриатай Монголын үүрэн холбооны Скайтел групп.