SMS илгээн хөнгөлөлт аваарай

2013-05-28

Зуны амралт эхэллээ. Нарлаг сайхан амралтын өдрүүдээ үр бүтээлтэй өнгөрүүлэхэд Скайтел нэгэн онцгой боломжийг санал болгож байна. Скайтелийн бүх хэрэглэгчид тусгай дугаарт SMS илгээн Тэнгист кино үзэж, Гар утас худалдан авч, Фитнес клубт хичээллэх эрх авах боломжтой болжээ.  Өөрөөр хэлбэл шилээ даран нээлтээ хийж байгаа дэлхийн шилдэг кинонуудыг цаг алдалгүй хөнгөлөлттэй үнээр үзэж, фитнест хичээллэн спортлог амьдарч, сүүлийн үеийн гар утаснуудыг худалдан авна гэсэн үг юм.  Уг урамшуулал 6-р сарыг дуустал явагдах ба Тэнгист хөнгөлөлттэй кино үзэх эрхээ Тэнгист байрлах d20 zone төвөөс, Фитнест хичээллэх эрхээ Үйлчилгээний төв салбараас, харин гар утсаа бүх салбараас авах боломжтой.