04 03/2024
Монгол улсад мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Энэ салбарын ололт амжилтанд харилцаа холбооны салбарын оруулсан хувь нэмэр өндөр гэдэг нь илэрхий. Учир нь өнөөдөр Монгол Улсын бүх аймаг, сум бүрт үүрэн холбооны сүлжээ хүрч, нэг хүнд ногдох гар утасны тоогоор бид дэлхийд толгой цохих болсон.
Тэгвэл үүрэн холбооны тэргүүлэгч операторуудын нэг Скайтел групп харилцаа холбооны салбарт чухал үүрэгтэй ажилладаг болохоо харуулж “ICT-EXPO-2013”-ын үеэр өөрсдийн үйл ажиллагааны шинэ боломжууд болон технологийн дэвшил, хэрэглэгчдэд нийцсэн үйлчилгээг танилцуулж байна. Экспо маргааш дуусах бөгөөд хэрэглэгчид хэрвээ амжиж очвол Скайтел группийн ямар хөнгөлөлт, урамшуулал таныг хүлээж буй талаар мэдээлэл хүргэе.
“Ирээдүйтэй холбогдъё-Шинэ амьдралын хэв маяг” уриан дор зохиогдож буй “ICT-EXPO-2013” үзэсгэлэнд очсон хэрэглэгч юун түрүүнд хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас болох хос симтэй Samsung Galaxy S4-тэй танилцаж болно.
Мөн үзэсгэлэнд Скайтел группийн цоо шинэ үйлчилгээ болох Mobile Payment олны анхаарлыг татаж байлаа. Энэ үйлчилгээ нь аль ч операторын хэрэглэгч байсан үйлчлүүлж болох төлбөр тооцооны шинэ технологид суурилсан. Тухайлбал, нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг онцолъё. Энэ үйлчилгээг Скайтел группийн зүгээс нэвтрүүлж чадвал хэрэглэгч нийтийн тээвэрт мөнгө төлөхийн тулд гар утсаа зориулалтын төхөөрөмжид уншуулахад л хангалттай. Үүгээр ч зогсохгүй тусгай технологи бүхий “Пос” төхөөрөмжийн тусламжтайгаар эх орны аль алслагдсан бүх нутагт, бүр гар утасны сүлжээ хүрээгүй газар ч төлбөр тооцоогоо утасныхаа тусламжтайгаар хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн гар утсыг тусгай төлбөрийн платформтой холбож өгөх ажлыг Скайтел групп хийснээр аль ч үүрэн холбооны хэрэглэгч гар утсандаа электрон мөнгө авч явж, түүнийгээ хаанаас ч зарцуулж, төлбөр тооцоогоо хийж болох юм.
Үүний дараа гар утас эрүүл мэндийн үйлчилгээтэй хэрхэн холбогдож болохыг танилцуулж байна. Mobile Health үйлчилгээ нь орчин үеийн дэвшилтэт технологийн гар утасны тусламжтайгаар эрүүл мэндийн анхан шатны оношлогоог хэрэглэгч өөртөө хийх боломжийг олгож байгаа юм. Чухамдаа хэрэглэгч өөрийн гар утас, тусгай холбогч бүхий даралтын багажаар гэртээ, ажил дээрээ ер нь хаанаас ч цусны даралтаа хэмжиж, гар утасандаа үр дүнг нь харж болно. Харин Скайтел групп эмнэлэгүүдтэй хамтран ажилласанаар хэрэглэгчийн утсанд буй тэрхүү үр дүнг эмч хүлээн авч, зайнаас эрүүл мэндийн зөвлөгөө өгөх боломж бүрдэнэ.
Дээрх технологиудыг хэрэглэгчид зөвхөн ICT EXPO-д очсноор үзэх боломжтой. Мөн ярианы шатлан буурах тарифтай цорын ганц үйлчилгээ Business Class, хамгийн анхны барьцаагүй дараа төлбөрт үйчилгээ Nice, хамгийн хямд ярианы тарифтай SkyPhone, залуусын хамгийн анхны брэнд d20 зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг авч эдгээр үйлчилгээнүүдийн хэрэглэгч болох боломжтой.
Зөвхөн ICT Expo үзэсгэлэнд зориулж зуны туршид интернэтээр аялах150 хоногтой, 5 GB дата эрх бүхий d20 үйлчилгээний хос дугаар, зусландаа зугаатай байх NEX модемыг залуус та бүхэн зөвхөн ICT Expo дээр хүрэлцэн ирж итгэмээргүй үнээр аваарай.
Мөн Скаймедиа үйлчилгээний холболтын хураамж 0 төгрөг болсон гэдгийг энэ дашрамд дуулгая. Гэхдээ хэрэглэгч зөвхөн маргааш өдөрт багтан ICT EXPO-д очсноор энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Дахин сануулахад “ICT Expo” маргааш өндөрлөнө, танд амжилт хүсье.
04 03/2024
01 02/2024
16 01/2024