“Скайтел” групп СХДүүргийн 21-р хороололд шинэ гэрээт салбараа нээлээ

2013-05-07

Монголын үүрэн холбооны “Скайтел” групп хэрэглэгчиддээ улам ойртож үйлчилгээгээ хүргэж байна.                                      
Хотын төвөөс зайтай ажиллаж, амьдарч байгаа нийт хэрэглэгчиддээ өөрсдийн үйлчилгээг ойртуулахаар Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо буюу 21-р хорооллын автобусны буудлын дэргэд шинэ гэрээт салбараа нээлээ.
Ингэснээр хэрэглэгч замын түгжрэлд цаг алдалгүй  өөрт ойрхон салбараар үйлчлүүлэн гар утас болон шинэ дугаар худалдан авах, эрх нээлгэх болон дугаар суулгуулах, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөрөө төлөх боломжтой боллоо.
Шинэ гэрээт салбарын нээлтийн арга хэмжээ 2013 оны 05 сарын 03-ны 11 цагт болсон бөгөөд нээлтийн арга хэмжээтэй холбогдуулан Skyphone үйлчилгээний шинэ дугаар 75%-ийн хямдрал зарлаж Б гэрээтүүддээ 5% урамшуулал  олгож байна.