“Скайтел” групп БГДүүргийн 4-р хороололд шинэ гэрээт салбараа нээлээ

2013-05-07

Монголын үүрэн холбооны “Скайтел” групп хэрэглэгчиддээ улам ойртож үйлчилгээгээ хүргэж байна.                            
Хүн ам ихээр төвлөрөн, үйлчилгээний гол цэг болж буй Баянгол дүүргийн 4-р хорооллын Алтан төгрөг худалдааны төвд шинэ гэрээт салбараа нээлээ.
Ингэснээр хэрэглэгч өөрт ойрхон салбараар үйлчлүүлэн цаг хугацааг хэмнэн гар утас болон шинэ дугаар худалдан авах, эрх нээлгэх болон дугаар суулгуулах, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөрөө төлөх боломжтой боллоо.
Шинэ гэрээт салбарын нээлтийн арга хэмжээ 2013 оны 05 сарын 04-ны 14:00 цагт болсон бөгөөд нээлтийн арга хэмжээтэй холбогдуулан Skyphone үйлчилгээний шинэ дугаар 75%-ийн хямдрал зарлаж Б гэрээтүүддээ 5% урамшуулал  олгохоор боллоо. Мөн уг арга хэмжээний үеэр Скайтелийн азтай хэрэглэгчдийг тодруулж гар утас, шинэ дугаарын эрх, үнэгүй ярианы эрх болон ирсэн бүх хүмүүст нэгж бэлэглэж хэрэглэгчдээ баярлууллаа.