СКАЙТЕЛ КОМПАНИЙН ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧДЫН ДУНД ЯВАГДСАН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2013-05-01

Монголын үүрэн холбооны Скайтел групп өнөөдрийн байдлаар 8000 гаруй гэрээт борлуулагчтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бид гэрээт борлуулагчдаараа дамжуулан компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэж, хэрэглэгчдийн санал, сэтгэгдлийг хүлээн авч, тухайн санал хүсэлтийг байгууллагын бодлого төлөвлөгөөндөө тусган ажилладаг билээ. Энэ ч утгаараа Скайтел группын амжилттай үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлж байдаг гэрээт борлуулагч нарынхаа дунд тэмцээн уралдаан, арга хэмжээ тогтмол зохион байгуулж тэдний санал хүсэлтийг нь сонсож, санаа бодлоо хуваалцаж ирлээ.

Энэ удаад бид бүхэн гэрээт борлуулагчдынхаа дунд нөхөрсөг уулзалт болох спорт өдөрлөгийг 4-р сарын 21-ний ням гаригтамжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Скайтел компанийн Улаанбаатар хот дахь салбарын менежрүүдээр ахлуулсан гэрээт борлуулагчдаас бүрдсэн 240 гаруй тамирчид сагсан бөмбөг, зуун буудалт даамны төрлөөр өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. Тэмцээнд оролцсон баг тамирчдаас гадна багаа дэмжихээр ирсэн 300 гаруй гэрээт борлуулагчид хүрэлцэн ирсэн нь тус арга хэмжээг улам сонирхолтой болгож байлаа. Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 16 баг, эмэгтэй 10 багоролцсон бол зуун буудалт даамны төрөлд эрэгтэй 24, эмэгтэй 8-н тамирчин оролцсон байна. Тэмцээний шилдгүүд медаль, өргөмжлөл, шинэ дугаарын эрхийн бичиг, гар утас, үнэ бүхий зүйлс болон мөнгөн шагналын эзэд болсон юм.

Скайтелийн бүх гэрээт борлуулагчиддаа талархалаа илэрхийлэн цаашдын ажилд нь амжилт хүсч, бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй бизнес эрхлэгчдэд Скайтел компанийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.