СКАЙТЕЛИЙН СҮЛЖЭЭ ЭНЕРГИЙН ТӨВД ОРЛОО

2013-04-22

Үүрэн холбооны үндэсний оператор Скайтел групп харилцаа холбооны хөгжил дэвшлийг хэрэглэгчиддээ цаг алдалгүй хүргэх зорилгын хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт сүлжээгээ нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа билээ.

2013оны 4сарын 18-нд буюу шинийн наймны билэгт сайн өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт байрлах Хамрын хийдэд СКАЙТЕЛИЙН СҮЛЖЭЭ орлоо. Тус арга хэмжээнд нутгийн ард иргэд олноор оролцсон бөгөөд ганцхан өдрийн дотор 100 гаруй шинэ хэрэглэгч Скайтелийн сүлжээнд нэгдсэн юм. Нээлтийн арга хэмжээний үеэр Скайтелийн Өмнөд бүсхариуцсан менежер Б.Бурмаа хэлэхдээ “Хамрын хийдэд сүлжээ орсноор нутгийн зон олон баярлаж байгаагаас гадна, гадаад дотоодын олон хүнийг энергийн төвтэй холбосон том үйл ажиллагааг нээж байгаа нь олон хүний талархалыг хүлээж байгаа хэрэг. Скайтел групп тасралтгүй найдвартай сүлжээгээр та бүгдийг хангахаар хичээн ажиллах болно” гэлээ. Эрхэм хэрэглэгч та урин хаврыг тохиолдуулан Энергийн төв рүү аялах гэж байгаа бол Скайтелийн гар утсаа аваад яваарай.

Та бүхэнд сонин байх боловуу гэдэг үүднээс  Хамрын хийдийн тухай товч танилцуулъя.  1821 онд Өвөрбаясгалант хэмээх зүүн гар талдаа дов толгодтой, урд талдаа 108 ширхэг хайлаасан ойтой бөгөөд зүүн талд орших булгаас эх авсан урсгал бяцхан голтой үзэмж төгөлдөр нутагт Хамарын хийдийг Говийн их соён гэгээрүүлэгч V ноён хутагт Данзанравжаа байгуулж байжээ. Хийд 1938 он хүртэл 500 лам бүхий шашны томоохон төв бүхий өргөжиж байсан бөгөөд Хамрын хийд хүрэх замд “Данзанравжаа” хутагтынмузей, сэргээн баяссан ХамарынХийд, Буддын шашны шарын хийгээд улааны урсгалын дацан, лам хийдийн суурь-Бурхан багшийн дүр, Хойд Шамбалын их орон, түүний их найман суварга, Хамарын Хийдээс Шамбалын орноо хөтөлсөн 15 суварга, бясалгалын танхим бүхий 3 хаалга, Шамбалын орон дэргэл мөргөл хийгээд тахил үйлдэх үйл ажиллагаа (“Бирдийн ходоод”, Цагаан Хүрд, “Алтан Гавал овоо”, Үлэмжийн чанар дуу, цагаан чулуугаар цагийн хүрдээ арвитгах зэрэг), Хамарын Хийдийн егүзэр нарын бясалгалын агуйнууд, доторх эдлэл, дурсгалууд, шүтээн тахилууд, Хийдийн хойно Эхийн хөхийг билэгдсэн тахилгатай “Тонтой” овоо, Хан баян зүрх уул (Шарилын Уул, Хар Уул, Хүслийн Уул гэх мэтээр хэлэгддэг) түүний орчимд үйлдэх зан үйл, хүслээ илэрхийл эх өргөл тахил зэрэг цогцлон хамаарагддаг ажээ.

Дээр хэлсэнчлэн сайн сайхны эх үндэс болсон энергийн төв рүү аялахаар шийдсэн бол Скайтелийн гар утсаа бүү мартаарай. Зорьж очиж амжихгүй байгаа нэгэндээ гар утсаараа энергээ дамжуулаарай хэмээн захих байна.

Скайтелчууд бид хэрэглэгч та бүхэндээ найдвартай, өндөр хурдны сүлжээг цаг алдалгүй хүргэхээр цаашдаа ч гэсэн улам хичээн ажиллах болно.

Хэрэглэгч танд улам ойртсоор