СКАЙТЕЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ НЭМЭГДСЭЭР

2013-04-19

Үүрэн холбооны үндэсний оператор “Скайтел” групп харилцаа холбооны хөгжил дэвшлийг хэрэглэгчиддээ цаг алдалгүй хүргэх зорилгын хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт сүлжээгээ нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа билээ. Энэ удаад Ховд аймгийн томоохон сумдын нэг болох Цэцэг сум, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаан хус сумдад Скайтелийн сүлжээг нэвтрүүллээ. Хэрэглэгч та дээрх сумдад суугаа ахан дүүс, анд найз нөхөдтэйгөө манай сүлжээг ашиглан холбогдоорой. Скайтелчууд бид хэрэглэгч та бүхэндээ найдвартай, өндөр хурдны сүлжээг цаг алдалгүй хүргэхээр цаашдаа ч гэсэн улам хичээн ажиллах болно.

 

Хэрэглэгч танд улам ойртсоор