ЯРИАНЫ ӨНДӨР НУУЦЛАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ УРАМШУУЛЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ

2013-04-17

Ярианы нууцлал танд чухал уу? Таны утсаар хийж буй яриаг хэн нэгэн таны зөвшөөрөлгүй сонсож байгаа юм биш биз? Та эргэлзэж байвал танд дэлхийн хамгийн шилдэг технологи болох CDMA системийг санал болгоё. Тус систем нь ярианы өндөр нууцлалыг үргэлж амладаг бөгөөдэнэ ч утгаараа хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, эрх ашигт бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ болж чаддаг.

 Скайтел компани хамгийн өндөр нууцлал бүхий CDMA системийн дараа төлбөрт үйлчилгээндээ хэрэглэгчийн хүсэлтээр онцгой урамшууллаа зарлалаа. Эрхэм та BC, Open үйлчилгээний шинэ дугаарыг 50%-ийн хөнгөлөлттэйгөөр 15,000 төгрөгөөр худалдан аваад 3Gb дата эрх бэлгэнд авах бол Монголын хамгийн анхны барьцаа төлбөргүй Nice үйлчилгээний шинэ дугаарыг мөн адил 50% хөнгөлөлттэйгөөр 10,000 төгрөгөөр авах болж тухайн сарыг дуустал ашиглах 247 эрх болон эрхэм таны эрүүл мэндэд ач тустай калори тооцоологч төхөөрөмж зэргийг бэлгэнд авах боломжтой боллоо.

Монголын хамгийн анхны шатлан буурах тарифтай Business Class, Хэрэглээгээ өөрөө сонгох боломжтой Open, хамгийн анхны барьцаа төлбөргүй Nice үйлчилгээний шинэ дугаарууд бэлэгтэй, хөнгөлөлттэй урамшууллаа эхлүүллээ. Та энэ ховорхон боломжийг бүү алдаарай.

Танд амжилт хүсье.