d20 ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛГЭЭ ЗАДАЛЛАА

2013-04-12

Залуусын d20 брэндийн төрсөн өдөр буюу 4 сарын 20-нд тун удахгүй болох гэж байгааг залуус та бүхэн мэдэж байгаа билээ. Тиймээс Скайтелийн хамт олон  төрсөн өдрийгтохиолдуулан залуустаа олон бэлгүүдийг барьж байгаагийн нэг нь d20-н шинэ хэрэглэгч бүр 4 сарыг дуустал шинэ дугаараа 11,000 төгрөгөөр худалдан аваад бүтэн сарын турш сүлжээндээ яриа, мессэжээ хязгааргүй, үнэгүй хийх эрх болон 1gb датаэрх бэлгэнд авах зэрэг олон бэлгүүдийн эзэн болох боломжтой.

Харин 10 жилийн сурагчиддаа зориулан нэгэн онцгой урамшууллыг эхлүүлсэн нь анги хамт олноороо буюу нэг ангиас 10-аас дээш сурагч ирж d20 үйлчилгээний шинэ дугаар авахыг хүссэн тохиолдолд нэг дугаарын үнэ ердөө 1000 төгрөг болж хямдарсныг дуулгахад таатай байна. Тиймээс сурагчид маань анги хамт олонтойгоо, сурагчийн үнэмлэхээ авч ирээд л хөнгөлөлт эдлэх боломжтой юм.  

Мөн одоогийн үнэнч хэрэглэгчид маань 3000 төгрөгийн цэнэглэгч картаар дансаа цэнэглээд нэг сарын турш сүлжээндээ үнэгүй мессэж бичих эрхтэй боллоо. 

Урдаа зорилготой, эзэмшсэн боловсролтой, ирээдүйдээ итгэлтэй, эрч хүчээр дүүрэн, эрүүл спортлог, байгаль эх дэлхийдээ хайртай, эерэгээр цэнэглэгдсэн залуус та бүхэн d20-ыншинэ дугаараа аваад бүтэн сарын яриа, мессэж, датаны хязгааргүй хэрэглээгээгээ бэлгэнд аваарай!