"d20 Drift" шоу 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

2013-04-12

Автомашин сонирхогч залуучуудад дуулгах таатай мэдээ байна. 2013 оны хамгийн анхны дрифтын шоу зохион байгуулагдах гэж байна. Залуусын анхны брэнд d20 болон VIP Crown auto club хамтран "d20 Drift" шоуг 2 дахь жилдээ 2013.04.21-нд зохион байгуулахаар боллоо. Энэ жилийн дрифтийн шоу хотын төв, замын бөглөрөөс зайдуу цэвэр агаарт "Скай резорт" цанын баазын задгай талбайд  замын цагдаагын албан ёсны зөвшөөрөлтэй, аюулгүй байдал, зохион байгуулалтын өндөр түвшинд хийгдэнэ. Уг шоу энэ зуны шоуны салхийг хагалж, залуусыг байлдан дагуулж байгаагаараа онцлог юм.


Дрифт шоу үзүүлбэр нь автомашин сонирхогчдын ур чадвар, эр зоригийг сорьдог спорт билээ. Хурд, хүчний гайхамшиг болсон төмөр хүлгээр хэрхэн шарвалт хийж олныг гайхшруулахыг автомашины хорхойтнууд хүлээж байна.
Залуу хүн бүрийн хүсэл сонирхол болсон авто спорт, дрифтын шоугаар "Залуусын баяр"-т уулзаж, хамтдаа нэг өдрийг доргио өнгөрүүлцгээе!

Ерөнхий ивээн тэтгэгч: Skytel Group

Зохион байгуулагч: VIP CROWN AUTO CLUB

Дэмжигч байгууллага: Замын Цагдаагийн газар

Хамтран оролцогч: Skymedia, OMERTA, Аuto Art,