Скайтел компани “Эко бокс” төслийг хэрэгжүүлж байна

2013-04-05

Үүрэн холбооны “Скайтел” групп нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбартаа анх удаа байгаль орчинд бохирдол үүсгэж буй хаягдал гар утас, түүний батерейг цуглуулан авч хүрээлэн буй орчиндоо ээлтэй байдлаар устгалд оруулах зорилгоор “Эко хайрцаг” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд хэрэглэгч та өөрт байгаа хаягдал утас, түүний батерейг “Эко хайрцаг”-т хийж, байгаль орчинд ээлтэй өөрт ашигтай байдлаар асуудлаа шийдэх боломжтой юм. Төслийн үйл ажиллагаа энэ сарын 3-ны өдрөөс эхлэн дунд сургуулиудаас эхэлсэн ба  6 сарын 01-ний өдрийг дуустал хэрэгжих юм. Бид өөрчлөлтийг өөрөөсөө эхэллээ. Та бүхэн бидэнтэй нэгдэн байгаль орчноо хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулаарай.

Төслийг хэрэгжүүлэх шалтгаан

Технологийн эрчимтэй хөгжлийн эрин үед хүн бүр өөрийн өдөр тутмын амьдралдаа олон төрлийн цахилгаан, цахим хэрэгслийг өргөнөөр ашиглах болсон. Үүнээс үүдэн цахилгаан хэрэгслийн хаягдал маш ихээр бий болж байгаа нь хүн бүрийн анхаарах шаардлагатай асуудал болоод байна. 2011 оны 9 сард Улаанбаатар хотын 130 өрхийг хамруулан батерейны хэрэглээний талаар судалгаа хийхэд хэрэглээний хамгийн их хувийг буюу 20,7%-ийг гар утасны батерей эзэлж байсан. Мөн судалгаанд оролцсон өрхүүд бүх төрлийн хаягдал батерейгаа 100% нь ахуйн хогийн саванд хаягдаг гэж хариулжээ. Дэлхий даяар хаягдал гар утас, түүний батерейгцуглуулан, үйлдвэрийн аргаар устгалд оруулах, дахин боловсруулах замаар байгаль орчноо хамгаалахаяныг хэрэгжүүлдэг.

Төслийн тухай тоон мэдээллүүд

  • Дэлхийн даяар гар утас хэрэглэгчдийн тоо 6 тэрбум
  • 1 жилд дунджаар 150 сая гар утас хаягдал болдог
  • 1 секунд бүрт 1 хаягдал гар утас
  • Нийт хаягдал гар утасны 11% нь л дахин боловсруулагддаг
  • Үлдсэн 88% нь газарт хаягдаж, шатаагдаж агаарт хорт бодисууд нь задардаг

Судалгааны эх үүсвэр http://thinktosustain.com

Дэлгэрэнгүй мэдээллийг www.skytel.mn болон Skytel official facebook хуудсаас авна уу.