04 03/2024
Үүрэн холбооны үндэсний оператор “Скайтел” групп харилцаа холбооны хөгжил дэвшлийг хэрэглэгчиддээ цаг алдалгүй хүргэх зорилгын хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт сүлжээгээ нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа билээ. Энэ удаад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд скайтелийн сүлжээ нэвтэрч хэрэглэгчиддээ улам ойртлоо.
Нээлтийн арга хэмжээ 2013.03.29 ны өдөр Бугант тосгоны соёлын төвд болсон бөгөөд нээлтэнд хүрэлцэн ирсэн нутгийн ард иргэдэд компаний бүтээгдэхүүн үйлчилгээг дэлгэрэнгүй танилцуулж, АХА тэмцээн, хүүхэд залуусын дунд хөгжөөнт тоглоом явууллаа. Хамгийн сонирхолтой нь Смарт таб-аар дуудлага худалдаа явуулсан бөгөөд хамгийн өндөр үнэ хэлсэн хүнд бэлэн мөнгөөр нь худалдан арга хэмжээний дундуур мөнгийг нь буцааж өгсөн нь жинхэнэ сюрприз болж байлаа.
Нээлтийн арга хэмжээний төгсгөлд иргэдийн хүсэн хүлээсэн сугалааны тохирлыг явуулсан бөгөөд шинэ дугаарын азтан, Скайтелийн сүлжээнд хагас жил үнэгүй ярих эрх, супер хонжвор болох Samsung Galaxy S Duos утасны азтанууд тодорсон юм.
Хэрэглэгч танд улам ойртсоор
Тууз хайчлах үйл ажиллагаа
Сэлэнгэ аймгийн Долгио чуулгын гоцлол дуучин МУСТА н.Алтанбилэг нээлтийн үйл ажиллагаанд ая дуугаа өргөлөө.
Нээлтийн үйл ажиллагаанд ард иргэд өргөнөөр оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдийн дунд хөгжөөнт “АХА” тэмцээнийг явууллаа.
Хүрэлцэн ирсэн иргэдийн дундаас сугалааны супер азтанг тодрууллаа.
04 03/2024
01 02/2024
16 01/2024