Ярианы төлбөрийг секундээр тооцох “Хором” шинэ үйлчилгээ

2013-03-17

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас ирүүлсэн саналын дагуу Скайтел компани телефон яриаг  секундын алхамаар төлбөр тооцдог “Хором” шинэ үйлчилгээг “Хэрэглэгчийн өдөр”-өөр буюу 3-р сарын 15-наас эхлэн зах зээлд гаргалаа. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны шийдвэрийг үндэслэн сүлжээ харгалзахгүй 3 секунд тутамд 5 төгрөгний тарифыг мөрдөх бөгөөд эрхэм хэрэглэгч та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл өөрийн биеэр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбаруудад ирж гэрээ байгуулаарай.

“Хором” үйлчилгээ нь ярианы үргэлжлэх хугацаа минутаас хэтэрсэн ч шинэчлэгдсэн секундын алхмаараа тооцогдох тул 1 залгалтаар харьцангуй богино хугацааны яриа хийдэг хэрэглэгчдэд илүү тохиромжтой юм. Жишээ нь таны дансны үлдэгдэл мессэж бичих 5 төгрөгтэй үлдсэн байсан ч 1 удаа 3 хүртэл секундын яриа хийх боломжтой гэж ойлгож болно. “Хором” үйлчилгээг сонгосон тохиолдолд таны одоогийн ашиглаж буй нэмэлт үйлчилгээ болон урамшууллын эрхүүд өөрчлөгдөхгүйгээс гадна дансны хэмжээ ч мөн хэвээр хадгалагдана. Хором үйлчилгээний давуу тал:

- Секунд бүрийг тооцох боломжтой

- Зардлаа хянах боломжтой

- Хэрэглэгч сонголт хийх боломжтой

Дэлгэрэнгүй мэдээллийг 1515, 319191 лавлах дугаараас аваарай.

СКАЙТЕЛ ГРУПП