Шинийн 8 болон 15-ны өдрүүдэд хураасан буян 100 дахин арвижина, цэнэглэгч карт сүлжээндээ ХЯЗГААРГҮЙ

2013-02-15

Монголчууд бид эрт үеэс хаврын тэргүүн сарын шинийн 8 болон 15-ны /2 сарын 18,25/ билэгт сайн өдрүүдэд буян ном хуруулж, ирж буй жилийн ажил үйлс, эрүүл мэнд, өнгө зүсийг даатгадаг учиртай.

Шинийн 8-ний өдөр жилд нэг удаа тохиох хамаг амьтныг өвчин зовлонгүй, эрүүл энх байлгах тангарагтай Манал бурханы буулттай өдөр юм.

Бурханы номонд “Манал бурханд сүжиглэн эгэл мөргөл үйлдэж тахил өргөж, түүнд аврал эрж хандсан төдийд бүтэхгүй ажил, амьдрал, үзэл бодол тэргүүтэн зохицон эвлэрэлдэн нэгдэж хүчийг олдог” хэмээн айлдсан байдаг билээ.

Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин арвижна хэмээн Банчин шагжаа ширий номлосон байдаг.

Хийсэн буян тань цаглашгүй гарах эдгээр өдрүүдэд “Скайтел” ХХК хэрэглэгч та бүхэндээ онцгой нэгэн бэлэг барьж байна.

Та 10,000₮ цэнэглэгч картаар дансаа цэнэглэн 24 цагийн турш сүлжээндээ хязгааргүй яриарай.

Бие, хэл, сэтгэлийн үүднээс буяныг үйлдэх эдгээр өдрүүдэд та гар утсаараа хэн нэгнээс уучлалт хүсэн, ерөөл өргөж ирэх жилийн буян номоо хураагаарай.