Скайтел групп “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ БАЙГУУЛЛАГА” боллоо

2013-02-14

Монголын Менежментийн Холбооноос жил бүр зохион байгуулагддаг “Менежментийн шилдэгүүдийг шалгаруулах ёслол”-ын үйл ажиллагаанд Скайтел Группыг нийгмийн бүтээн байгуулалт, өөрчлөлт, шинэчлэлийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ БАЙГУУЛЛАГА” –аар тодрууллаа.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд процессын бүхий л үйл ажиллагааг хамарсан хөгжил дэвшлийн үр шимтэй хөрсийг дэвсэж,  байгууллагын өөрчлөлт шинэчлэлтийг шат дараатайгаар хийн, шинжлэх ухааны ололтыг үйл ажиллагаандаа хэрэглэх, мэдлэгийг чадвар болгон хувиргах замаар хариуцсан нэгж, байгууллага, салбарынхаа үйл ажиллагааг тогтвортой үр дүн, амжилтанд хүргэсэн хэмээн Скайтел Группын хамт олныг шалгаруулсан юм.

Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, өөрчлөлт, шинэчлэлийг манлайлж буй Скайтел Группын хамт олондоо ирж буй Тийн Ялгуусан хэмээх Усан могой жилдээ амжилт ололтоор дүүрэн, ажил бүтээлийн олз омогтой байхыг хүсэн ерөөе.