САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2013-02-08

Скайтелийн хэрэглэгч эрхэм та бүхэндээ  морилон ирж буй арвандолдугаар жарны “Тийн ялагч” хэмээх Усан Могой жилийн сар шинийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлж аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Угтан золгож буй Усан Могой жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин байг.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ ҮНДЭСНИЙ ОПЕРАТОР СКАЙТЕЛ ГРУПП