Скайтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та дугаараа солихгүйгээр дараа төлбөрт NICE үйлчилгээ рүү шилжих боломжтой боллоо

2013-02-07

“Скайтел” групп дараах шинэ үйлчилгээг та бүхэндээ санал болгож байна.

Скайтелийн урьдчилсан төлбөрт Skyphone, Skycall, D20 үйлчилгээний хэрэглэгч та өөрийн олон жил хэрэглэсэн, бусдад танигдсан дугаараа солихгүйгээр Монголын хамгийн анхны барьцаа төлбөргүй дараа төлбөрт NICE үйлчилгээрүү шилжих боломжтой боллоо.

Мөн урьдчилсан төлбөрт Skycall, D20 үйлчилгээний хэрэглэгчид мөн адил дугаараа солихгүйгээр хамгийн хямд тарифтай Skyphone үйлчилгээрүү шилжих боломжтой болсныг дуулгахад таатай байна.

Хэрэв та дараа төлбөрт NICE үйлчилгээрүү шилжих гэж байгаа бол өөрт хамгийн ойр байрлах Скайтелийн үйлчилгээний салбарт өөрийн биеэр очиж шилжинэ. Харин Skyphone үйлчилгээрүү шилжихийг хүсвэл "ON"  текстийг  1500 гэсэн дугаарруу илгээхэд л болно.

Хамгийн чухал нь олон жил ашигласан өөрт үнэ цэнэтэй дугаараа солихгүйгээр үйлчилгээнийхээ нөхцлийг хэрэглээндээ тохируулан ашиглах нь  таны хамгийн ухаалаг хэрэглээ байна гэдэгт итгэлтэй байна.

 

 

Ухаалаг хэрэглээг хүн бүрт - Монголын үүрэн холбооны скайтел групп