Сар шинийн бэлэгтэй бэлгийн карт худалдаанд гарлаа

2010-02-01

Хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг угтан урьдчилсан төлбөрт SkyPhone, SkyCall, d20 үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулан Сар шинийн бэлэгтэй Бэлгийн картыг худалдаанд гаргалаа. 2-р сарын 14-нөөс 24-ний хооронд Бэлгийн картаар дансаа цэнэглэсэн хүн бүр давхар бэлэгтэй.

Сар шинийн өдрүүдэд бэлгийн картаар дансаа цэнэглэх бүрт 500₮-ний карт сүлжээндээ 50 мэссеж бичих эрх, 1000₮-ний нэгжийн карт сүлжээндээ 100 мэссеж бичих эрх, 2000₮-ний нэгжийн карт тухайн өдөртөө сүлжээндээ хязгааргүй ярих 247 үйлчилгээний эрхийн хамт таны дансанд орох болно. Түүнчлэн 247 үйлчилгээний 2 сарын эрхтэй 20000₮-ний картаар дансаа цэнэглэсэн хэрэглэгч бүр 2-р сарыг дуустал бусад сүлжээнд 50₮-өөр дуудлага хийх, 15₮-өөр мэссеж бичих эрхтэй.