ШИНЭ “D20 ZONE” ЗАЛУУСТАА ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

2010-01-15

Залууст зориулсан анхны үйлчилгээ d20-ийн өнгө төрх өөрчлөгдөн, үйлчилгээний лого шинэчлэгдэн, шинэ шинэ хөнгөлөлт урамшууллыг санал болгож байгаагаас гадна хэрэглэгч залуустаа зориулан чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх шинэ “D20 zone”-ийг Тэнгис кино театрт энэ сарын 15-нд нээжээ. Нээлтийн үйл ажиллагаанд дуучин Эгшиглэн, Сонор, BX, QUIZA болон LEMONS, FLASH хамтлагууд оролцон ая дуугаа өргөн хүрэлцэн ирсэн залуусыг доргиож, тэдэнтэй хамт зургаа авахуулж, гарын үсэгтэй зурагт хуудсаа бэлэглэж байсан бол бүжгийн Soul in Beat, Crush хамтлаг өөрсдийн уран бүтээлийг d20-ийн залууст толилууллаа. Шинэ төвийн нээлтэд хүрэлцэн ирсэн эхний 500 хүн d20 үйлчилгээний шинэ хэрэглэгч болох эрхийн бичгийг гардан авсан юм.

Харин 2 дахь өдөр Lemons хамтлагийн гишүүн Одноо, дуучин ВХ, Сонор, Quiza нар “Бидний Улаанбаатар-Залуусын нүдээр” Talk show-нд оролцон d20-ийн хэрэглэгч залуустай хамт өөрсдийн үзэл бодлоо хуваалцан чөлөөтэй ярилцлага өрнүүллээ. Залуус хэрхэн шинэ Улаанбаатарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах талаар санал солилцон, оролцогсдоос маш сонирхолтой олон сонирхолтой санал гарч, залуусыг Өөрөөр амьдархад уриалж байсан уг Talk show C1 телевизээр энэ 7 хоногт гарах болно.

Мөн анхны Wii тоглоомын төв нээгдэж байгаатай холбогдуулан нээлтийн үйл ажиллагааны 3 дахь өдөр “d2010 Cup” Wii хөлбөмбөгийн анхдугаар тэмцээн эхэлсэн. Уг тэмцээний эхний шатны тоглолтууд хасагдах журмаар явагдаж үлдсэн 40 тамирчин 8 бүсэд хуваагдаж тойргоор тоглосон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй үзүүштэй болгож байв. Тэмцээн бүтэн сарын турш амралтын өдрүүдэд явагдах ба тэмцээнд оролцогчид бусад өдөр d20 Zone-д үнэ төлбөргүй бэлтгэл хийх боломжтой гэдгийг бас дуулгая.

Шинэ төвд d20-н хэрэглэгч залуустаа зориулсан анхны Wii тоглоомын төв, үнэгүй интернэт ашиглахаас гадна гар утсаа цоо шинэ дуу хөгжим, төрөл бүрийн шилдэг тоглоом, дэлгэцийн зургаар гангалах боломжтой.  Залууст зориулсан бас нэгэн шинэ төвөөр та заавал ороорой.

Бусдаас ялгарч өөрөөр амьдарцгаая.