“Маск мессэж” Монголд анх удаа...

2009-12-21

Сүлд мод, оргилуун дарс, өвлийн өвөө энэ бүгд шинэ жилийн бэлэг тэмдэг. Яг л эдгээр зүйлс шиг шинэ жилийн салшгүй нэг гоёл бол үлгэр ид шидийг санагдуулам гоёмсог маск билээ. Харин та өөрийн маскаа авсан уу?
Мэдээлэл Харилцаа Холбооны салбарт үргэлж шинэчлэлийг нэвтрүүлэгч “Скайтел” Монголд цоо шинээр, хамгийн шинэлэг “Маск мессэж ” үйлчилгээг нэвтрүүлээд байна. Өөрийнхөө дугаарыг хэн нэгэнд мэдэгдмээргүй гэхдээ бас  мессэж бичмээр санагдсан үе танд байдаг уу? Тэгвэл тэр бүх боломжийг танд Скайтелийн хамт олон олгохоор тус үйлчилгээг гаргасан байна. Энэхүү цоо шинээр монголд анх удаагаа нэвтрүүлж буй үйлчилгээ нь өөрийн дугаараа өөр дугаараар нууцлан мессэж илгээх, хүлээн авах үйлчилгээ юм.

Маск мессэж нь хэрэглэгч та өөрийн дугаараа нууцлан зөвхөн нэг хэрэглэгчтэй мессэж мэдээлэл солилцохыг хэлнэ. Мессэж хүлээн авагч нь мессэж илгээсэн хэрэглэгчийн жинхэнэ дугаарыг мэдэх боломжгүй ба өөр хэрэглэгчид энэхүү дугаарыг дамжуулсан ч өөр хэрэглэгч таны энэ хуурмаг дугаарт мессэж илгээх боломжгүй. Түүнчлэн та 10 хүртэлх хэрэглэгчтэй Маск мессэжийг ашиглан харилцах боломжтой.

Харин та бидэнд байнга тохиолддог асуудал болох мэссеж зар өгөх, ТВ чатад холбогдох зэрэгт өөрийн дугаарыг мэдэгдэхийг хүсэхгүйгээр ажил хэрэг болон амин чухал асуудалыг Маск мессэж плас-ыг ашиглан аюулгүйгээр явуулах боломжтой юм. Та өөртөө маск дугаар үүсгэн авч хүссэн дугаартаа мессэж илгээн, хүлээн авахийг Маск мессэж плас гэнэ.
Маск мессэж болон Маск мессэж плас үйлчилгээний дэлгэрэнгүй зааврыг энд дарж үзнэ үү.
Бидэнтэй хамт 10 дахь шинэ оноо угтаж байгаа хэрэглэгч танд