Шинэ жилийн урамшуулал

2009-12-17

Шинэхэн цас, ногоон гацуур, оргилуун дарс, цасан охин, өвлийн өвгөн гээд шинэ жилийг хүн бүр хүлээн догдолдог билээ. Энэ бүхэн дээр баяр нэмэхээр Скайтел компаниас шинэ жилийн урамшууллаа зарлалаа. 12-р сарын 6-наас эхлэн дараа төлбөрт VIP, Business Class, Nice үйлчилгээний шинэ дугаарын холболтын хураамжийг 9999₮ болгож, шинэ жилийн баярын бэлэг болгон шинэ дугаар авсан бүх хэрэглэгчдэд 10,000₮-ний ярианы эрхийг бэлэглэнэ. Мөн 12 дугаар сарын 25-ны дотор ярианы төлбөрөө төлсөн нийт хэрэглэгчид “Тэнгис”, “Өргөө” кино театр болон дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлэх шинэхэн байгуулагдсан “СкайРезорт” цанын баазад 50%-ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичгийг гардан авах болно. Мөн 12 дугаар сарын 10-аас 1 сарын 10-ыг хүртэл  урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаарын үнэ 12000₮ болон хямдарч бүтэн жилийн турш өдөрт 1 минутын үнэгүй ярианы эрх бэлэглэх болно.

Түүнчлэн шинэ оны босгон дээр гэр бүлийн хэрэгцээнд зориулсан хамгийн анхны багц картуудыг худалдаанд гаргалаа. Гэр бүлийн харилцаа холбооны цогц шийдэл болсон “Өнөр бүл” болон “Залуу гэр бүл” картууд нь сүлжээндээ хязгааргүй ярих 247 үйлчилгээ, мессэж бичих эрхээс гадна өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн Скайнет үйлчилгээний эрх гээд гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан үйлчилгээг багтаасан юм.
Бидэнтэй хамт 10 дахь шинэ оноо угтаж байгаа нийт хэрэглэгчдэдээ шинэ жилийн мэнд хүргэе.