Цэнэглэгч картын урамшуулал

2009-12-01

Эрхэм хэрэглэгч та бүхэнд Скайтел компаниас ээлжит урамшууллаа зарлаж байна. Энэхүү  урамшуулал маань нийт урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн гаргаж байгаа билээ. Урамшууллын хугацаанд D20  үйлчилгээний хэрэглэгчид 14,000₮-ийн картаар цэнэглэх бүрт 12000₮-ийн урамшууллийн нэгж нэмэгдэн орж 24,000 төгрөгийн данстай 120 хоногийн үйлчилгээний эрхтэй болох  ба SkyCall  үйлчилгээний хэрэглэгчид  13,600 төгрөгийн картаар цэнэглэх бүрт  136 хоногийн үйлчилгээний эрх, 19,040₮-ийн нэгж орж таны дансанд 40 хувийн үнийн дүнтэй тэнцэхүйц нэгж бэлэглэх болно. Мөн Skyphone  үйлчилгээний хэрэглэгчид 19.500 төгрөгийн картаар цэнэглэх бүрт 60 хоногийн үйлчилгээний эрх нэмээд 19.500 төгрөгийн данстайгаар цэнэглэгдэх юм. Ингэснээр та урьдчилсан төлбөрт аль ч  үйлчилгээний хэрэглэгч байсан дансаа цэнэглэх болгондоо урамшууллын нэгж болон үйлчилгээний эрхийг авах боломжтой юм. Урамшууллын хугацаа 12-р сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.

Мөн “Хус Хож” аянд оролцож азаа сорин интернэт модем, гар утас, суурин утас болон бөөн бөөн нэгжийг хожих боломжтой гэдгийг та бүхэн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.