“МЭССЕЖ МАНГАС” зөөврийн компьютер хожно.

2009-11-18

Өдөр тутмын ердийн хэрэглээ тань танд бэлэг дагуулан ирдэг бол сайхан биз дээ. Мэдээлэл Харилцаа холбооны салбарт үргэлж шинэчлэлийг нэвтрүүлэгч Скайтелийн хамт олон хэрэглэгчдийнхээ хүсэл, шаардлагад нийцсэн тэдний хэрэглээг дэмжсэн яг тийм урамшууллыг байнга явуулдаг билээ. “Хус хож” сугалаат аян зарласан нь хэрэглэгчдийнхээ хэрэглээг дэмжин урамшуулсан, цагаа олсон арга хэмжээ боллоо хэмээн хэрэглэгчид нь ам сайтай байгаа бол одоо мөн л таны өдөр тутмын хэрэглээ болсон мэссеж танд бас аз дагуулах боломжтой боллоо.

Хамгийн хялбар, шуурхай харилцах хэлбэр болсон мэссеж илгээх, хүлээн авах дуртай бүх хэрэглэгчдийнхээ дунд “МЭССЕЖ МАНГАС” уралдааныг Скайтелаас зарлаж байна. Уралдаан 11-р сарын 18-наас 12-р сарын 6-ныг дуустал үргэлжлэх бөгөөд хамгийн олон мэссеж илгээсэн 101, хамгийн олон мэссеж хүлээн авсан 101, нийт 202 “Мэссеж мангас”-ыг шалгаруулна. Шагналын санд ярианы нэгж, сүлжээндээ хязгааргүй ярих 247 үйлчилгээний эрх, Samsung маркийн гар утаснуудаас гадна “СУПЕР МЭССЕЖ МАНГАС” буюу хамгийн олон мэссеж илгээсэн, хүлээн авсан 2 хэрэглэгч Acer Netbook маш авсаархан зөөврийн компьютер хүлээн авах болно.

Уралдааныг 12-р сарын 8-нд дүгнэж ялагчдад Скайтелийн салбар үйлчилгээний төв болон тухайн орон нутгийн салбаруудаар шагналыг гардуулна. Мэссеж хэрэглэдэг хүн бүр уралдаанд оролцох боломжтойгоос гадна таны хүлээн авсан мэссеж мөн адил таны ялагч болох боломжийг нэмэгдүүлнэ гэдгийг анхаараарай.

Харин мэссеж мангас уралдаантай холбогдуулан эрхэм хэрэглэгч танд 11-р сарын 18-наас 12-р сарын 6-ныг дуустал сүлжээ харгалзахгүй 10 төгрөгөөр мэссеж илгээх боломжийг давхар олгож байна. 13-30-30 дугаарт “ОК” гэсэн мэссежийг явуулснаар та тухайн өдөртөө сүлжээ харгалзахгүй 30 мэссеж илгээх эрхийн багцыг 300 төгрөгөөр авах юм байна. Хэрэглэгч та өдөрт хэдэн ч удаа тухайн эрхийг авах боломжтой бөгөөд харин мэссеж бичих эрх тань тухайн өдөртөө хүчинтэй гэдгийг анхаарна уу. Танд амжилт хүсье.