Сонгосон дугаараа хүссэн үнээрээ

2009-01-30

Та яагаад дэлгүүр ордог вэ? гэсэн асуултад Яагаад гэвэл дэлгүүр над дээр ирдэггүй учраас гэсэн хариулт хамгийн шилдэг хариултаар шалгарч байсан үе саяхан. Харин одоо энэ хариулт шилдэг гэхээсээ хошин сонсогдох болжээ. Та хүйтэнд даарч, замын түгжрэлд бухимдаж, дараалалд зогсолгүйгээр хаанаас ч, хүссэн үедээ хэрэгцээт зүйлээ боломжийн үнээр худалдан авах тэр ч байтугай өөрт хэрэглэхгүй байгаа зүйлсээ худалдаалах боломжтой. Танд санаанд тань хамгийн түрүүнд www.ebay.com, www.amazon.com зэрэг он-лайн худалдааны аваргууд орж ирж байна уу? Тэгвэл Монголд ч ийм боломж байгаа энэ бол анхны дуудлага худалдааны вэб сайт www.skymarket.mn юм.  Энэ сайтаар дамжуулан утасны дугаар, шинэ, хуучин гар утас, элэктрон бараа гээд бүхий л зүйлсийг худалдах, худалдан авах боломжтой. Гэхдээ бүр сонирхож байгаа хүмүүсийн дунд дуудлага худалдаа зарлах эсвэл та худалдан авахыг хүссэн бараандаа өөрийн үнийг санал болгох боломжтой.

Харин энэ удаад Скайтел компани хамгийн шилдэг дараа төлбөрт үйлчилгээ болох Nice үйлчилгээнийхээ дөнгөж сая худалдаанд гаргасан 9102-хххх, 9103-хххх, 9104-хххх, 9105-хххх серийн алтан дугааруудыг www.skymarket.mn сайтаас дуудлага худалдаагаар худалдан авах боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна. Эдгээр дугаарын анхны үнэ 1₮ байх болно. Уг дуудлага худалдаанд 10-р сарын 28-ны 09 цагаас өмнө хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогч ялагч болж Nice үйлчилгээний алтан дугаарыг Скайтелийн урамшууллын хамт хүлээн авах эрхтэй болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.skymarket.mn  болон www.skytel.mn сайтаас авна уу.

“Сайхан бүхнийг танд” уриатай дараа төлбөрт NICE үйлчилгээг сонгосноор хэрэглэгч та сарын суурь хураамж төлөхгүйгээр сүлжээ харгалзахгүй 55 төгрөгөөр холбогдож хүсвэл Скайтелийн хагас сая хэрэглэгчтэй хязгааргүй холбогдох 247 үйлчилгээг ашиглах боломжтой. Мөн 11-р сарыг дуустал шинэ дугаарын холболтын хураамжийг 50% хөнгөлж, шинэ хэрэглэгч бүрт сүлжээндээ хязгааргүй холбогдох 247 үйлчилгээний эрх бэлэглэж байна.