04 03/2024
Харилцаа холбооны салбарт үргэлж шинэчлэлийг нэвтрүүлж байдаг Скайтелийн хамт олон хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлсэн бас нэгэн шинэ боломжийг эрхэм хэрэглэгч ТАНД санал болгож байна. 2009 оны 10-р сарын 16-наас NICE үйлчилгээний хэрэглэгчид сард 10,000 төгрөг төлөн, Скайтелийн хагас сая хэрэглэгчтэй хязгааргүй холбогдох 247 үйлчилгээг ашиглах боломжтой боллоо.
Мөн шинэ хэрэглэгчид өөрийн хэрэглээндээ тохируулан 15,000 төгрөг, 30,000 төгрөг болон 50,000 төгрөгийн барьцаа хөрөнгөөс сонгон байрлуулснаар, хамгийн бага зардлаар өөрийн хэрэглээгээ хянах боломж бүхий дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох болно.
Мөн 2009 оны 11-р сарыг дуустал NICE үйлчилгээний шинэ холболтын хураамжийг 50 хувь хөнгөлж, шинэ хэрэглэгч бүрт сүлжээндээ хязгааргүй холбогдох 247 үйлчилгээний эрх бэлэглэж байна. 9100-хххх, 9101-хххх, 9199-хххх дугаараас хэрэглэгч та бүхэн сонгон авч, хамгийн хямд зардлаар хэрэглээгээ хянах, хязгааргүй дуудлага хийх болон бусад шилдэг нэмэлт үйлчилгээг ашиглах боломжтой дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болоорой. “Сайхан бүхнийг танд” уриатай NICE үйлчилгээ таны эрхэм сонголт байх болно.
Дараа төлбөрт NICE үйлчилгээ нь хамгийн анх удаа сарын суурь хураамжгүйгээр зөвхөн өөрийн ярианы төлбөрөө төлөн, сүлжээ харгалзахгүй 55₮-өөр дуудлага хийх боломжийг хэрэглэгч танд олгодог билээ. Энэхүү үйлчилгээ нь үүрэн холбооны зах зээлд нэвтрээд богино хугацаанд өөрийн гэсэн онцлог имиж, үнэ тарифын боломжит сонголтоороо хэрэглэгчдийг байлдан дагуулж, хамгийн шилдэг дараа төлбөрт үйлчилгээгээр шалгарсан юм.
Түүнээс гадна Скайтелийн хамт олон энэ 10-р сарыг урамшууллын сар болгон урьдчилсан төлбөрт d20, SkyCall, SkyPhone үйлчилгээний хэрэглэгчдэдээ 11-р сарын 15-ныг дуустал 21 цагаас өглөө 9 цагийн хооронд хийсэн дуудлага бүрийнхээ 2 дахь минутаас эхлэн минут тутамд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр холбогдох боломжийг олгож байна. Энэхүү хөнгөлөлт орон нутгийн бусад сүлжээний хэрэглэгчидтэй холбогдоход хүртэл хамаатай гэсэн шүү. Мөн өөрийн бас нэгэн содон үйлчилгээ болох Дуут мессэж үйлчилгээний тарифыг 10-р сарыг дуустал сүлжээ харгалзахгүй 20 төгрөг болгосон байна.
04 03/2024
01 02/2024
16 01/2024