МЕССЭЖ ЯРИНА, ДУУЛНА, БАС...

2009-01-30

Хэн нэгэнд илгээсэн мессэж тань таны өмнөөс ярина, дуулна гээд бүхий л сэтгэлийн хөдөлгөөнийг тань илэрхийлнэ гэвэл та итгэх үү? Харилцаа холбооны салбарт үргэлж шинэчлэлийг нэвтрүүлж байдаг Скайтелийн бас нэгэн содон үйлчилгээ болсон Дуут мессэж үйлчилгээг та хэрэглээд үзээрэй, бас итгээгүй нэгэнд илгээгээд үз. Зөвхөн Скайтелийн хэрэглэгч ашиглах боломжтой энэхүү үйлчилгээг сүлжээ харгалзахгүй /хот дотор болон орон нутгийн үүрэн холбооны бүх дугаарт/ ердөө 20 төгрөгөөр илгээх боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна. (d20, SkyCall үйлчилгээний хэрэглэгчид сүлжээндээ ердийн тарифаар буюу тус бүр 10 төгрөг, 15 төгрөгөөр илгээнэ.) Урамшууллын хугацаа 10-р сарыг дуустал.


Дуут мессэж илгээх заавар:

#+хүлээн авах хүний дугаарыг цуглуулан send товчлуурыг дараад дохио дуугарсны дараа хэлэх зүйлээ өөрөөр хэлбэл илгээх мессэжээ өөрийн дуу хоолойгоор оруулан * товчлуурыг дарна уу.


Харин та өөрт ирсэн Дуут мессэжийг шалгахын тулд:

#+[өөрийн дугаар]ыг цуглуулан [SEND] товчлуурыг дарна уу.

Жишээ нь: [#91xxxxxx] + [SEND]


Үйлчилгээний давуу тал:

  • Өөрийн дуу хоолойгоор сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх
  • Хэн нэгэн холбогдох боломжгүй байгаа үед хэлэх зүйлээ илгээх,
  • Товч, богино мэдээллийг шуурхай хүргэх
  • Хүлээн авагч таны мессэжийг хүлээн авсан үед хариу мэдэгдэнэ.

Хэрэв та хэн нэгэнд сэтгэлийн үгээ хэлэх гэж байгаа бол ердийн текст мессэжийн оронд яг одоо Дуут мессэж илгээгээрэй. Яг л таны өөрийн хоолойгоор, таны илэрхийлэх гэсэн сэтгэлийн хөдөлгөөнийг Дуут мессэж таны дотны хүнд хүргэнэ.