“Скайтел” групп 32-ийн тойрогт шинэ гэрээт салбараа нээлээ

2013-01-22

Монголын үүрэн холбооны “Скайтел” групп хэрэглэгчиддээ улам ойртож үйлчилгээгээ хүргэж байна.
Хүн ам ихээр төвлөрөн, үйлчилгээний гол цэг болж буй Сүхбаатар дүүргийн 12-р хороо буюу 32-ийн тойрогт Сансар үйлчилгээний төвд шинэ гэрээт салбараа нээлээ.
Ингэснээр хэрэглэгч та өвлийн хүйтэнд даарч, замын түгжрэлд цаг алдалгүй  өөрт ойрхон салбараар үйлчлүүлэн гар утас болон шинэ дугаар худалдан авах, эрх нээлгэх болон дугаар суулгуулах, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөрөө төлөх боломжтой боллоо.
Шинэ гэрээт салбарын нээлтийн арга хэмжээ 2013 оны 01 сарын 24-ий 11 цагаас  Сансар худалдааны төвийн үүдэнд болно.
Нээлтийн арга хэмжээтэй холбогдуулан Skyphone үйлчилгээний шинэ дугаар 75%-ийн хямдрал зарлаж Б гэрээтүүддээ 5% урамшуулал  олгож байна.