Скайтелийн CDMA сүлжээнд 160 тэмдэгтээр мессеж илгээх, хүлээн авах боломжтой боллоо

2013-01-09

“Скайтел” Групп хэрэглэгч та бүхний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийг ямагт зорин ажилладаг билээ.

Энэ удаад бид бүхэн CDMA сүлжээнд 160 тэмдэгтээр мессеж илгээх, хүлээж авах боломжийг бүрдүүлж, үйлчилгээнийхээ чанар стадартыг улам нэмэгдүүллээ.

Таны 160 тэмдэгтээр мессеж илгээх, хүлээн авах нь ашиглаж буй гар утаснаас тань хамааран өөр өөр байна. Тухайлбал, Хуучин Солонгос гар утаснууд ихэвчлэн 80 тэмдэгтээр мессеж илгээдэг бол сүүлийн үеийн ухаалаг гар утаснууд болон Хятад утаснууд 160 тэмдэгтээр мессеж илгээх боломжтой. Мөн Солонгос гар утас Америк стандартын утаснаас мессеж хүлээн авах боломжтой болсоныг дуулгахад таатай байна.

Мөн крилл болон бусад улсуудын стандарт фонтоор мессеж илгээх болон хүлээн авах боломжтой бөгөөд үүний тулд мессеж илгээж байгаа болон хүлээн авч байгаа хэрэглэгчдийн гар утас уг фонтыг дэмждэг байхад л хангалттай юм. Гэхдээ ямар төрлийн фонт ашиглаж байгаагаас шалтгаалан мессеж хүлээн авах тэмдэгтийн хэмжээ харилцан адилгүй байна.

Бид шинэчлэлийг тэргүүлэн дэвжих амьдралд манлайлах ухаалаг хэрэглээг хүргэхийн төлөө зорин ажиллах болно.

Та бүхэнд амжилт хүсье!

МОНГОЛЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СКАЙТЕЛ ГРУПП