2012.12.12-ны өдөр “Скайтел” ХХК 12 нас хүрсэн хэрэглэгчээ урамшууллаа

2012-12-14

Өнөөдөр 2012 оны 12 сарын 12 буюу 100 жилд нэг тохиох өдөр билээ. “Скайтел” ХХК энэхүү бэлэгдэлт өдөр үйлчлүүлсэн хэрэглэгчдээс 12 нас хүрч буй С. Лхагва-Очир бяцхан хүүг сонгон 1212 төгсгөл бүхий азын дугаар гар утасны хамт бэлэглэж урамшуулсан байна. Өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж буй хүү 34-р сургуулийн 5-р ангид сурдаг юм.
Хүүгийн аав болох Ч. Санжаацамцаас ярилцлага авахад “ Миний хүүгийн төрсөн өдөр 100 жилд тохиох энэ өдөр болж буйд бид их бэлэгшээлтэй байгаа. “Скайтел” ХХК миний хүүг урамшуулан их сайхан хүлээж авсанд миний зүгээс тун баяртай байна.  Манай гэр бүл “Скайтел” ХХК-ны үнэнч хэрэглэгч болоод 12 жил болж байна. Би өөрөө Nice үйлчилгээний хэрэглэгч, харин гэр бүлийн хүн маань Skyphone үйлчилгээний хэрэглэгч юм. Саяхан Skyphone үйлчилгээ  30 төгрөг болж зах зээлд хамгийн хямд ярианы тариф тогтоож чадсанд маш их баяртай байгаа. Үнийн өсөлт их байгаа энэ үед цагаа олсон зүйл гэж бодож байгаа. Хүү минь 1212 төгсгөл бүхий Skyphone үйлчилгээний хэрэглэгч болж байна. Скайтелийхандаа баярлалаа” гэсэн байна.
Бяцхан хэрэглэгч хүү энэ өдөр 12 цагт “Скайтел” ХХК-аар үйлчилүүлсэн бөгөөд энэ нь 8 ширхэг 12 давхацсан сайхан үйл явдал болсон юм.