2012-12-10
Монголын үүрэн холбооны Скайтел групп хэрэглэгч та бүхэнд хамгийн ойр, зах зээлд эрэлт ихтэй Skyphone үйлчилгээгээ танилцуулаад 7 жилийг ардаа үджээ. Анхлан Guys 666 хамтлаг өнгө төрхийг нь илэрхийлсэн 9666, 9665 дугаарлалт “Хамгийн хамгийн...” уриатайгаар зах зээлд гарч, богино хугацаанд хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ болж, тэсрэлт хийж байсан нь саяхан...
Зах зээлд гарсан цагаасаа эхлэн гар утсаараа ажлаа амжуулдаг хэрэглэгчдийн үнэнч сонголт болсон Skyphone брэнд хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, цаг үеийн нөлөөг мэдэрч, үргэлж шинэчлэлт, хөгжүүлэлтийг хүргэсээр ирсэнийг хэрэглэгч та бүхэн сайн мэднэ.
Тэгвэл энэ удаад Skyphone брэнд зах зээлийн үнийн өсөлтийг сөрж, томоохон тэсрэлт хийн сүлжээ харгалзахгүй яриа 30 төгрөг, мессэж 10 төгрөг болж урьд өмнө хийгдэж байгаагүй ШИНЭЧЛЭЛТ бий болгож байна. Цаг ямагт хэрэглэгчдийнхээ эрх ашиг, хүсэлт сонирхлыг нэн тэргүүнд авч үздэг Skyphone үйлчилгээний дүр төрхийг жүжигчин Б.Навчаа илэрхийлэн харуулж байгаа бөгөөд энэ нь нийгмийн олон талт ачааг үүрч, хором мөч бүрийг завгүй өнгөрүүлдэг ч гэр бүл,ажил хэргээ зохицуулж чаддаг хэн бүхэнд зориулж байгааг илэрхийлж байгаа юм.
Скайтел группын Маркетингийн албаны захирал Б. Ууганболд-оос Skyphone үйлчилгээний тухай тодруулахад “Өнөөгийн нийгэмд гэр бүл, ажил амьдралын их ачааг үүрч, Гэр бүлдээ болон найз нөхөддөө анхаарал хандуулах, ажилдаа амжилт гаргах гээд завгүй хэн бүхэнд энгийн, БОДИТ хэмнэлт, мөн ойлгомжтой хялбар үйлчилгээг хүргэхийг зорьсон ” гэх хариултыг өгсөн юм.
Үнийн өсөлт газар авч буй өнөө үед хэрэглэгчдийнхээ талд зогсон эрс шийдэмгий үнийн бууралт хийж зах зээлд хамгийн хямд ярианы тарифыг санал болгоод зогсохгүй сүлжээ харгалзахгүй ижил тарифаар ярих боломжийг олгож байгаа нь хэрэглэгчдэд дахин нэг алхмаар ойртох бодит ажил хэрэг болох болов уу.
ЭНГИЙН, БОДИТ хэмнэлтийг мэдрүүлэх Skyphone үйлчилгээнд талархал илэрхийлэе.