Сүхбаатар аймаг 100% Скайтелийн сүлжээгээр хангагдаж чадлаа

2012-12-10
“Скайтел” групп 2012 оны сүлжээ төлөвлөлтийн ажлын хүрээнд  Сүхбаатар аймгийн  Асгат, Эрдэнэцагаан, Онгон, Түмэнцогт, Сүхбаатар, Бичигт сумдад сүлжээгээ амжилттай оруулсанаар Сүхбаатар аймаг 100% Скайтелийн сүлжээтэй боллоо. Энэхүү сайхан мэдээг Сүхбаатар аймгийн хэрэглэгчидтэйгээ хуваалцан сүлжээ нэвтэрсэн сумдад нээлтийн арга хэмжээ зохион байгуулсан нь Эрдэнэцагаан сумаас эхэллээ. Нээлтийн арга хэмжээний үеэр “Скайтел” групп шинэ хэрэглэгчидээ өлгийдөн авч өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцууллаа.


Сүлжээний нээлтэнд оролцож буй хэрэглэгчдийн сэтгэгдэл: 

Г. Наранбаяр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн


“Скайтел групп” өндөр хурдын интернэт 3G-г манай суманд нэвтрүүлсэнд миний зүгээс их баяртай байна. Аймгийн төвөөс хол зайтай манай сумын хувьд залуучуудад интернэт хэрэглээ тэр дундаа 3G хэрэглээг сурталчилсан сайхан арга хэмжээ боллоо. Сумын төвийн залуус бид хотын залуусаас дутахааргүй гар утас болон үйлчилгээг хэрэглэж түүнд хамрагдаж чадаж байна.  Баяртай байна. 
Скайтелийн хэрэглэгчид Сүхбаатар аймгийн аль ч суманд очсон 3G сүлжээг ашиглан өндөр хурдны интернэтэд орох боломжтой болж хэрэглэгчиддээ улам илүү ойртсоор байна.

“Скайтел групп” Хэнтий аймгийн Бэрх, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд сүлжээгээ орууллаа

Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотоос 80 км зайд орших Бэрх сум, Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 115 км зайд орших Хөлөнбуйр сумдад “Скайтел” групп сүлжээгээ нэвтрүүллээ. Хэрэглэгчидтэйгээ хэзээд ойр ажилладаг “Скайтел” группыхан сүлжээний нээлтэнд зориулсан урамшуулал, хөтөлбөр бүхий нээлтийн арга хэмжээгээр хэрэглэгчидээ баярлууллаа. 

 
Скайтелийн сүлжээ орсон Сүхбаатар аймгийн сумдууд