Үүрэн Холбооны Скайтел Групп хөгжил дэвшил өөд

2012-12-10

Скайтел Группт “Байгууллагын өөрчлөлт хөтөлбөр” хэрэгжүүлэлтийн хүрээнд хэрэглэгчиддээ үзүүлэх үйлчилгээ, бизнесийн соёлоороо зах зээлдээ үлгэр жишээ байгууллага болох  шат дараалсан ажлууд хийгдэж байгаа бөгөөд  эхний түвшинд компаний удирдах түвшний албан тушаалтнуудад зориулагдсан  байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулж манлайллын чадварыг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний менежмент, хүний нөөцийн хөгжлийг дээшлүүлэх 3 үе шаттай,  3 сарын “Байгууллагын хөгжил - манлайлал” сэдэвт цогц сургалтыг Монголын Хүний Нөөцийн Судалгааны Хүрээлэнтэй хамтран анх удаа  амжилттай зохион  байгуулаа.
Энэхүү сургалтын зорилго нь бизнесийн байгууллагын амжилтыг тодорхойлогч удирдлагын  багийн манлайлал, ажлын үр нөлөө, бүтээмжийг дээшлүүлэн  хөгжүүлэхэд  чиглэсэн бөгөөд орчин үеийн менежментийн шилдэг арга барил,  тэргүүн туршлагыг эзэмшсэнээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан,  хүний нөөцийн хөгжлөө дээшлүүлэн байгууллагынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх  ач холбогдолтой юм.
Дээрх  сургалтын арга барил нь өвөрмөц шийдэлтэй, өндөр хөгжилтэй орнуудад зохион байгуулагддаг  илтгэл тавих , ганцаар болон бүлгээр гүйцэтгэх дасгалыг хийж мөн бодит жишээг судлан  өөрийн хариуцсан ажил дээрээ хэрэгжүүлэлт хийх, хувь хүний туршлагаа солилцох зэрэг сонирхолтой хэлбэрээр явуулсан нь маш өндөр үр дүнтэй  боллоо.
Уг сургалтыг ХБНГУлсын багш Рольф Верле, Монголын Хүний Нөөцийн Судалгааны xүрээлэнгийн захирал Г.Тэгшбүрэн нар удирдан зохион байгуулсан ба өгөөжтэй мэдлэг дадлага олгосонд оролцогчид болон сургагч багш нар сэтгэл хангалуун байлаа.