Жигжид салбар үүд хаалгаа нээлээ

2012-12-10

Үүрэн холбооны Скайтел групп Зуны зугаатай өдрүүдийг угтан хэрэглэгчдийнхээ тав тухтай түргэн шуурхай үйлчлүүлэх ая тухтай орчныг бүрдүүлэн гар утасны худалдаа, урьдчилсан болон дараа төлбөрт, интернэтийн зэрэг бүхий л төрлийн үйлчилгээг гэрийнхээ хажуугаас авах боломжийг бага ч болов шийдэж өгөх үүднээс зуслан  явах замд байрлах Жигжид салбараа нээж хэрэглэгч та бүхэндээ улам илүү ойртлоо.  Зуны зугаатай амралтаараа хэрэглэгч та гар утасныхаа нэмэлт үйлчилгээг идэвхжүүлэх, төлбөрөө төлөх, сунгалтын болон нэгжийн картуудаа авах, интернэтээр хязгааргүй аялах гээд бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо.  Жигжид салбар та бүхэндээ дараах урамшууллаар бэлэг барьж байна. Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид худалдан авсан дараа төлбөрт хэрэглэгчид холболтын хураамжаа гар утас болон таблетын үнээс хямдруулан авах, харин урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгчид Flat  карт бүрт 1000 төгрөгийн нэгжийн бэлэг, Таблет бэлэн мөнгөөр худалдан авсан хэрэглэгчиддээ 3  сарын хугацаатай 3GB интернет эрхтэй дугаар бэлэглэх, гар утасны онцгой хямдралтай худалдаа, мөн гэрээт борлуулагч нартаа зориулан 200000 төгрөгнөөс дээш борлуулалт хийлт тутамд 5% хөнгөлөлт олгох, Скайнэт интернэтийн шинэ хэрэглэгч болсон хүн бүрт хамгийн өргөн хүрээг хамарсан өндөр хурдны Скайнэт болон Нэксийн хөдөлгөөнт интернэт модемын хамт шинэ дугаар бэлгэнд өгөхөөр бэлдсэн байна. Мөн үндсэн хэрэглэгчиддээ ч бас интернэтийн дата цэнэглэлт бүрт нь нэмж 2-8GB дата эрх бэлэглэх зэрэг урамшуулал явагдаж байгаа тул . хэрэглэгч та бүхэн Жигжид салбараар үйлчлүүлнэ үү.  Жигжид салбарын нээлтийн урамшуулал 6-р сарын 10-аас 30-ыг  дуустал явагдах тул та Скайтелийн шинэ салбараар дайраад гараарай.  
 Байрлал: Жигжид зуслангийн  
Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд  10:00-21:00         
Амралтын өдрүүдэд 11.00-19.00   
Дэлгэрэнгүй мэдээллийг Скайтелийн 1510, 1515 дугаараас лавлана уу