“Парис 2024” олимпын наадмыг дэмжин ажиллахаар СКАЙтел групп МҮОХ-той гэрээ байгууллаа

2023-09-15 Онцлох Үйлчилгээ Мэдээ мэдээлэл

Олимпизмыг хөгжүүлэх үйлсийг нийгмийн хариуцлагынхаа тэргүүн чиглэл, эрхэм зорилгод тодорхойлон ажилладаг СКАЙтел компани даян дэлхийн их наадам “Лондон 2012”,  “Рио-2016” “Токио 2020”олимпын наадамд  МҮОХ-ны албан ёсны түншээр хамтран ажиллаж байсан бол энэ удаад мөн “Парис 2024” 32 дахь удаагийн Олимпын наадамд оролцох баг тамирчдаа дэмжин ажиллахаар болсныг дуулгахад таатай байна.

           Монголын Үндэсний Олимпын Хорооны түнш байгууллагаар ажилласнаар  үндэсний тэргүүлэгч компаниудын нэг Скайтел компани эх орноо төлөөлөн хүн төрөлхтний спортын хамгийн том наадамд оролцох баг тамирчдын Монгол улсынхаа нэр төрийг өндөрт өргөх эрхэм үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж байгаа үйл хэрэг билээ.

Ийнхүү ахин даян дэлхийн их  наадамд баг тамирчдаа дэмжин ажиллах зорилготой Монголын Үндэсний Олимпын Хорооны “Мөнгөн түнш”-ээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө.

Гэрээнд Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амарчингүн, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гарын үсэг зурав.

Ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Скайтел” ХХК-ийн Маркетинг, олон нийттэй харилцах албаны захирал Г.Энхтөр, Дижитал бүтээгдэхүүн, контент хөгжүүлэлтийн албаны захирал Ц.Ариунзаяа нар болно албаны бусад хүмүүс оролцлоо.

Гэрээний хүрээнд “Скайтел” ХХК нь “Ханжоу 2022” Азийн наадам, “Канвон 2024” Залуучуудын өвлийн олимп, “Бангкок – Чонбури 2022” Азийн танхимын болон тулааны наадам, “Парис 2024” Олимпын наадамд баг тамирчдаа дэмжин хамтран ажиллах юм.

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч үндэсний тэргүүлэгч компанийн хувьд Скайтел компани нь их спортыг дэмжих, сурталчлах, залуусын дунд эрүүл амьдралыг сурталчлах зорилгоор спортын төрөл бүрийн арга хэмжээг байнга зохион байгуулж, тэднийг дэмжиж, ивээн тэтгэн хамтран ажилладаг ба цаашдаа ч үргэлж дэмжин ажиллахыг зорих болно.

СКАЙтел ирээдүйг өнгөлнө 
                                    </div>

                                    <div class=